Чөлөөт бөхийн шигшээ багийн эрчүүд энэ сарын 26-28-ны өдрүүдэд Буриадын Улан-Үд хотноо болох Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцох бол гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Бурмаа нарын тэргүүтэй шигшээгийн бүсгүйчүүд гуравдугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөх гэж байна. Бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болох юм. Тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчид одоогоор “Баянгол” зочид буудалд байрлан, бэлтгэлээ базааж байна.
“Дэлхийн цом”-д өрсөлдөх тамирчдын нэрс:
48 кг: Ц.Энхжаргал
51 кг: Д.Отгонцэцэг
55 кг: Н.Алтантуяа
59 кг: Э.Цэвэгмид
63 кг: О.Насанбурмаа
67 кг: Б.Одончимэг
72 кг: О.Бурмаа
Б.Энх