Челсигийн дараагийн эзэн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

Челсигийн дараагийн эзэн хэн бэ?

Челсигийн дараагийн эзэн хэн бэ?

Орос тэрбумтан Роман Абрамович Путины ойрын хүн гэдэг утгаараа Их Британийн эрх баригчдад хавчигдан гадуурхагдаж, тус улс дахь үл хөдлөх хөрөнгө болон өөрийн хайртай Челси клубээ зарахаас өөр сонголтгүйд хүрсэн. 2003 онд Лондон хотын цэнхэр өмсгөлтэй клубыг худалдан авснаасаа хойш чамгүй хөрөнгийг зарж, хүртэж болох бүхий л цомыг хүртсэн Абрамовчийг клубээ зарах шийдвэр гаргахад фэнүүд нь гунигласан. Тэгвэл Челсигийн дараагийн эзэн хэн бэ?

Роман Абрамович 2003 онд 300 сая фунтээр худалдан авч байсан клубээ өдгөө доод тал нь гурван тэрбум фунтээр зарах хүсэлтэй байна. Мөн тэрбээр шинэ эзнээс хоёр зүйлийг хүсч байгаа аж. Тодруулбал, шинээр тоглогч элсүүлэхэд харамгүй хөрөнгө зарцуулах, клубын цэнгэлдэхийн ажилд анхаарал тавих зэрэг гэнэ.

Их Британийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар одоогоор 10 гаруй бизнесийн бүлэглэл, хувь хүмүүс Челсиг авах сонирхолтой байгаа аж. Үүнээс хамгийн өндөр магадлалтай гурван хүнийг та бүхэндээ танилцуулъя.

Тодд Боели

Нийт хөрөнгө: 4.72 тэрбум фунт

Роман Абрамович анхны үнийн саналаа америк бизнесмен, хөрөнгө оруулагч Тодд Боелигоос хүлээн авсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Боелигийн удирддаг компани Мэйжор лиг бейсболын Лос Анжелес Доджерс багийн хувьцааг эзэмшдэг гэнэ.

Сэр Жим Рэтклифф

Нийт хөрөнгө: 6 тэрбум фунт

Инеос группын эзэн, Манчестер Юнайтедын фэн Сэр Жим Рэтклифф Премьер лигийн багтай болохыг урьдаас төлөвлөж ирсэн. Түүний ах Бобын хэлснээр дүү нь 2019 онд Роман Абрамовичтой уулзаж, клубыг нь авах талаар ярьж байсан гэнэ.

Рэтклиффийн компани Францын лиг-1-ийн Ницце болон Швейцарийн супер лигийн Лаузен-Спорт клубуудыг эзэмшдэг.

Хансйорг Висс

Нийт хөрөнгө: 4.3 тэрбум фунт

Швейцарь тэрбумтны хувьд бизнесийн түншүүдтэйгээ хамтран Челсиг худалдан авах сонирхолтой байна. Өдгөө 86 настай түүнд Роман Абрамович клубээ санал болгосон талаар тэрбээр өөрөө ярьсан. Гагцхүү яриа хэлэлцээ ямар шатандаа явж байгаа нь нууц хэвээр.

Дээрх эрхмүүдээс гадна Саудын Арабын хөрөнгө оруулагчид, Америк хөлбөмбөгийн Нью Жерси Нетс багийн эзэн Роберт Жонсон, Турк тэрбумтан Мухсин Баярак, Америк тэрбумтан Томас Рикеттс, Англи тэрбумтан Ник Кэнди, холимог тулаанч Конор МакГрегор, Египет тэрбумтан Лутфи Мансур, Билли Бийн, Стефен Росс зэрэг нэрс яригдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж