“Apple” анхны 5G утсаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

“Apple” анхны 5G утсаа танилцуулав

“Apple” анхны 5G утсаа танилцуулав

“Apple” компани энэ оны анхны бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ өчигдөр /2022.03.08/ хийлээ. Энэхүү арга хэмжээний үеэр шинэчлэн сайжруулсан “iPad Air”, хүчирхэг “Mac” чип, суурин компьютер зэргийг танилцуулав. Гэхдээ энэ дундаас хамгийн онцлох бүтээгдэхүүн нь 5G сүлжээнд нэвтрэх боломжтой “iPhone” байв.

5G сүлжээнд ажиллах шинэ “iPhone SE” загвар нь “A15” Bionic чиптэй. Энэ нь одоогоор “iPhone 13”-т ашиглагдаж буй тус компанийн хамгийн хурдан чип гэж хэлэхэд болно. “iPhone SE” загвар анх 2017 онд худалдаанд гарч байсан ба энэ удаагийнх нь гурав дахь хувилбар болж байна.

Хийцийн хувьд өмнөх загвартайгаа ижил 4.7 инчийн дэлгэцтэй, батерей барилт удаан ажээ. Шинэ загварын үнэ 429 ам.доллар байх ба энэ нь өмнөх загвараасаа даруй 30 ам.доллараар үнэтэй гэсэн үг юм. Харин өнгөний хувьд хар, цагаан, улаан гэсэн гурван сонголттой. Урьдчилсан захиалга өнөөдрөөс эхлэх ба гуравдугаар сарын 18-наас хүргэлт эхэлнэ гэв.

“Apple” компани шинэ “SE” загвараараа “Android” хэрэглэгчдийг татаж, бизнесийн эрэлтээ нэмэгдүүлэхээр зорьж байна. “SE” загвараас гадна “iPhone 13”-ийн цувралд хоёр төрлийн ногоон өнгө шинээр нэмэхээр болсноо мөн мэдэгдлээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж