2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 231,660,998 төгрөгийн үнийн дүн бүхий 810,049 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 26 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN +15.00%), "УБ-БҮК" ХК (BUK +1.24%) болон "Дархан нэхий" ХК (NEH +0.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" ХК (ETR -12.36%), "Силикат" ХК (SIL -11.36%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -9.83%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 41,417 ширхэг нэгж эрхийг 17,891,024 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арижаагаар төгрөгийн 5,000 ширхэг бондыг 499,200,000 төгрөгөөр, ам.долларын 742 ширхэг бондыг 74,138 ам.доллараар арилжаалсан бол багцын арилжаагаар нийт 25,279 ширхэг үнэт цаасыг 250,009,310 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс -1.64% хувиар буурч, 38,161.33 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,453,552,496,363 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ