Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх сарын 2-нд зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх сарын 2-нд зохион байгуулна

Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна.

✅Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

📌Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байна.

📌 Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн шалгуулагч/-д сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.

✅ Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цагт дуусна. Суудлын хуваарь гуравдугаар сарын 20-ноос хойш гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж