“Туул голын ус багасч, олон тооны загас үхсэн”

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

“Туул голын ус багасч, олон тооны загас үхсэн”

“Туул голын ус багасч, олон тооны загас үхсэн”

Туул голд их хэмжээний загас жараахай үхсэн тухай дуудлага, мэдээлэл өчигдөр /2022.03.09/ НБОГ-т иржээ. Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд 17:00 цагт нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар "усны түвшин багассанаас болсон" гэж дүгнэсэн байна. Туул голын сав газрын захиргаанаас энэ талаар тодрууллаа.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр, Сонсголонгийн гүүрээс доош 1.5 км зайд голын гадарга дээр олон тооны загас жараахай үхжээ. "Өнгөрсөн намар гол хөлдөх үед голын салаа руу орсон загас жараахай эх гол руугаа орж амжилгүй хөлдсөн байх магадлалтай. Голын мөс хайлж, цооног үүссэнээр үхсэн загас гадарга дээр гарч ирсэн. Халдварт өвчин болон бусад шалтгаан нөхцөлийг мөн тодруулна" гэсэн юм.

Одоогийн байдлаар усны түвшин багасч, урсгалгүй болсны улмаас загас жараахай хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн гэж тайлбарлаж байна. Энэ байдал саяхнаас үүсээгүй. Өнгөрсөн намар голын салаа хөлдөж, загас жараахай үхэж, урин цаг ирж, голын мөс хайлахтай зэрэгцэн гадарга дээр гарч ирсэн гэж байгаль хамгаалагч хэлсэн. Ямартай ч усны түвшнээс өөр шалтгаан байгаа эсэхийг шалгах аж.

Үхсэн загас, жараахайгаар усны шувууд ирвэл хооллоно. Харин амьд үлдсэн хэсгийг нь голын мөсийг сэтэлж, эх гол руу нь оруулах арга хэмжээ авна гэж НБОГ-ын байгаль хамгаалагч тайлбарлав.

Жил бүр Туул голд ийм нөхцөл байдал үүсдэг байна. Өнгөрсөн жил Маршалын гүүр орчимд мөн олон тооны загас, жараахай үхэж, өмхийрсөн байжээ. Энэ нь голын усны урсац багассан, олон салаа болж тасарсан зэрэгтэй холбоотой аж.

Эцэст нь хүний буруутай үйл ажиллагаа, голын усанд хог хаягдал хийдэг, элдэв химийн найрлагатай усаа нийлүүлдэг зэргээс болж голын ус татарч, эргээд загас, жараахайн амьдрах нөхцөлийг үгүй хийж байгааг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж