"Малчид өвөлжөө, хаваржааны газраа өмчлөх эрхтэй"

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

"Малчид өвөлжөө, хаваржааны газраа өмчлөх эрхтэй"

"Малчид өвөлжөө, хаваржааны газраа өмчлөх эрхтэй"

Малчдын эрх зүйн байдлын тухай хуулийн хэлэлцүүлэг өнөөдөр /2022.03.09/ Төрийн ордонд боллоо.


УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Монгол Улс байгалийн нөөц баялгаа ариг гамгүй ашиглаж байгаа нь өнөөгийн хүрээлэн орчин болон нийгэм эдийн засгийн зөв зохистой тэнцвэрийг улам алдагдуулж эрсдэлийг бий болгож байна. Иймд өнөөгийн нийгэмд шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудлуудын нэг болох нүүдлийн өв соёл, ондоошилыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах ээлтэй бодлого, үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн томоохон давхарга болсон малчны эрх зүйн байдал ба нийгмийн зарим харилцааг тодорхой боловсронгуй болгох нь чухал юм.

Газрын нэгдмэл сангийн тайланг авч үзвэл хот тосгон бусад суурин газруудад зам шугам сүлжээний газар, ой бүхий газар, улсын тусгай бүх газрууд тусдаа хуультай байдаг. Гэтэл хөдөө аж ахуйн салбар 114 сая га газар эзэлж байгаа ч нарийвчилсан эрх зүйн зохицуулалтгүй байна. Бусад газрууд бүгд бие даасан хуультай. Малын тоо толгой жил ирэх тусам өсч байна. Уур амьсгалын хувьд агаарын дундаж хэм сүүлийн жилүүдэд ихсч байна. 2030 он гэхэд 15 хувиар нэмэгдэж түүнээс хойш хугацаанд урьдчилсан тооцоогоор 50 орчим хувь нэмэгдэх эрсдэлтэй байгааг судлаачид гаргасан. Мөн ган зудын хор уршиг малчдад хүндээр тусах эрсдэлтэй байна. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр малгүй болсон  малчид төв газар суурьших нь их болж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр бэлчээрийн асуудал зайлшгүй яригдах ёстой. Үүнд бэлчээрийн газар зөв зохистой ашиглах, ус ногоо сайтай газрыг сорчлон ашиглах, бэлчээрийн даац хэтрүүлэн ашиглах, өнжиж амраахгүй ашигласны улмаас хөрсний үржил шим доройтол үүсэхэд хэн хариуцлага хүлээдэггүй. Хэн ч бэлчээрийн газрыг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулдаггүй.

Монгол Улсын иргэн малчин гэр бүлийн гишүүд өвөлжөө хаваржааны доорх газрыг эрхий бүхий байгууллагаас тогтоосон хэмжээний дагуу нэг удаа үнэгүй өмчлөх эрхтэй байх зохицуулалтыг тусгахаар судалж ажиллаж байна.  Малчид баталгааг эд хөрөнгөтэй болох ба түүндээ хөрөнгө оруулах тухай дагалдах хууль тогтоомж оруулах шаардлагатай. Монгол Улсын иргэн бүр 0.7 га газар эзэмших эрхтэй байдаг. Үүнтэй адил малчид өвөлжөө хаваржаа доорх газраа өмчлөх, өвлүүлэх эрхтэй байх хэрэгтэй. Мөн зургаан настай хүүхэд сургуульд элсч байгаа нь малчдад тулгарч буй томоохон асуудал болоод байна. Үүнээс болж гэр бүл салалтын асуудал яригдаж байна. Тиймээс малчдын хүүхдийг цахимаар сурахыг зөвшөөрөх хэрэгтэй.

Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж