Ерөнхийлөгч Владимир Путины зөвлөх асан Сергей Марков дайнд амиа алдсан хүмүүст маш их харамсч, эмгэнэл илэрхийлж байгаа ч Украиныг неонацистуудаас чөлөөлөхийн тулд түрэмгийлэл хийх шаардлагатай байсан гэж мэдэгдлээ. Сергей Марков “Sky News”-т өгсөн ярилцлагадаа "Украин бол тусгаар тогтносон улс биш. Владимир Зеленский бол АНУ-ын утсан хүүхэлдэй. Энэ бол туйлын тодорхой баримт" гэжээ. Марков Кремль зүүн нутгийн салан тусгаарлагчдын бүс нутагт орос хэлээр ярьдаг украинчуудын эсрэг явуулж буй “геноцид” болон дарангуйллыг зогсоохын тулд дайрсан гэж үздэг байна.
Тэрбээр "Украины ардчилал, амар амгалан байдал 2014 онд ардчилсан замаар сонгогдсон сүүлчийн ерөнхийлөгч Виктор Януковичийг цэргийн эргэлтээр түлхэн унагаснаар дууссан…" гэж нэмж хэлэв. "Неонацист" гэсэн нэр томьёог Дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болгосон. Энэ нь нацизм болон үүний өөр хувилбарыг эргэн харахыг хүсдэг улс төрийн болон нийгмийн хөдөлгөөнүүдээс бүрддэг. Нео-нацизм нь фашизм, дайчин үндсэрхэг үзэл, антисемитизм, ксенофоби, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл зэрэг бараг бүх элементийг агуулсан утгатай.
Марков ярилцлагадаа Украины неонацистуудаас болж олон гэм зэмгүй иргэд 2014 оноос хойш амиа алдсан гэж хэлэв. Мөн Путины хэлэлцээр хийх явцыг санаатай барууныхан удаашруулж, Зеленскийг ашиглаж байна гэжээ. Украин болон Оросын нөхцөл байдлыг дэлхийн нэгдүгээр дайнтай зүйрлэсэн ба тухайн үед Их Британи Германыг санаатайгаар геноцид үйлдэл хийхэд дэмжсэнээс болж европчуудын амь нас эрстэж байсан гэж Марков зүйрлэжээ.
Луганск, Донецк хотыг бүгд найрамдах улс гэж хүлээн зөвшөөрөх, Крымийг ОХУ-д өгөх зэрэг үндсэн шаардлагыг Украин хүлээн зөвшөөрвөл хүчирхийллийг нэн даруй зогсооно гэж ОХУ мэдэгдээд байна.
Эх сурвалж: Sky News
Холбоотой мэдээ