Канье Уэст өөрийгөө үхсэн хүн мэт үзэв

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

Канье Уэст өөрийгөө үхсэн хүн мэт үзэв

Канье Уэст өөрийгөө үхсэн хүн мэт үзэв

Канье Уэст өөрийгөө шүлэг бичдэг гэдгээ мэдээгүй явжээ. Мөн шүлэг бичихээс гадна Канье үхсэн гэдгээ мэдээгүй гэнэ.  Канье Мягмар гаригт өөрийн инстаграм хуудаснаа “Үхсэн” гэх шүлгийг хуваалцжээ. Уэст шүлэгтээ “Тэд үнэгүй талх гэсэн шиг миний дансыг гүйлгэж байсан. Гэхдээ хэн ч намайг үхсэн гэдгийг минь  хэлэхийг хүсээгүй. Нэгэн цагт миний хэвтэж байсан гэрт хүүхдүүд маань надад зориулж бүжиглэдэг байсан. Гэхдээ хүүхдүүд минь сүнс харсан. Учир нь намайг үхсэнийг мэдээгүй” хэмээн тун хачирхалтай шүлэг нийтэлсэн байна.

Инстаграмын тайлбартаа Уэст тус  шүлгийг "Хамгийн сүүлийн үеийн бүтээл" гэж тодорхойлсон бөгөөд тэрбээр "Энэ шинэ бүтээл нь түүний нууц, ид шидийг устгадаг тул тайлбарлахгүй" гэж мэдэгджээ. Уэст өмнө нь "Салалт" нэртэй өөр шүлгийг нийтэлж байв. Канье "Салалт нь бүрэн дүүрэн Covid шиг санагддаг" гэж тодорхойлжээ.  Ким Кардашиан 2021 оны эхээр Уэстээс салах өргөдлөө өгсөн бөгөөд өнгөрсөн долоо хоногт тэд  хууль ёсоор ганц бие болцгоосон.

Канье Уэст салалтаасаа болж мэдрэл нь муудсан уу эсвэл хортой харилцааг үүсгэдэг хүн байсан уу гэдгийг түүний инстаграм хуудаснаас нь мэдэх  боломжтой болжээ.

Эх сурвалж: the week

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж