Хойд Солонгосын эргүүлийн завь өчигдөр /2022.03.08/ Өмнөдийн хилийг давсан нь 2018 оноос хойш анх удаа гаргаж буй зөрчил болов. Тодруулбал, Хойд Солонгосын өөр нэгэн хөлөг онгоц тэнгисийн хилийг давж, төөрсөн байж болзошгүй хэмээн хойноос нь хөөж яваад ийн хил зөрчжээ.
Энэхүү үйл явдал нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулиас ердөө нэг хоногийн өмнө, Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуулын туршилтаа хийснээс гуравхан хоногийн дараа боллоо.
Эргүүлийн завь тэнгисийн хилээс өмнө зүгт нэг км орчим явсан ба Өмнөд Солонгос гурван удаа анхааруулах буудлага хийснээр буцсан байна. Анх төөрсөн гэх хөлөг онгоцыг Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчин баривчилж, баруун фронтын Баеннёнг арал дээр мөрдөн байцааж байна. Уг хөлөгт явсан зэвсэггүй долоон иргэн нүүлгэн шилжүүлэх материал тээвэрлэж байхдаа Өмнөдийн хил рүү санаандгүй нэвтэрсэн гэж хэлжээ.
Энэ онгоц нь цэргийн эсвэл иргэний зориулалттай нь хараахан тодорхой болоогүй байна. Хил зөрчсөн үйлдлийн талаар Хойд Солонгос руу хоёр удаа мэдээ илгээсэн ба нэг нь худалдааны шугамаар, нэг нь цэргийн холбоогоор дамжуулжээ. Хоёр Солонгос 2018 онд Баруун тэнгис орчмын бүс нутгийг цэргийн санамсаргүй мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "далайн энх тайвны бүс" болгохоор тохиролцсоноор сүүлийн жилүүдэд тэнд хурцадмал байдал намжаад буй.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ