ЭМЯ: 13 аймагт халдвар бүртгэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 13 аймагт халдвар бүртгэгдээгүй

ЭМЯ: 13 аймагт халдвар бүртгэгдээгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 161 шинэ тохиолдол батлагджээ. ЭМЯ-наас мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын 114 нь Улаанбаатарт, 47 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 22 нийт тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Харин 13 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.

Энэ хугацаанд цар тахлын халдварын улмаас хүн нас бараагүй байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 4652 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 1358 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 306, хүндэвтэр 853, хүнд 130, нэн хүнд оноштой 19 хүн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж