Увс аймагт 2 удаа хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

Увс аймагт 2 удаа хүчтэй газар хөдөлжээ

Увс аймагт 2 удаа хүчтэй газар хөдөлжээ

Увс аймагт өчигдөр /2022.03.08/ хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур гэдэг газар өчигдөр 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний дараа аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 километрийн зайд 13:44 цагийн үед дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэв.

Өнгөрсөн онд 40 мянга гаруй газар хөдлөлт улсын хэмжээнд бүртгэгдсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн талаарх мэдээллийг шуурхай зарлан мэдээлэх, энэ чиглэлээр  байгууллага хоорондын хамтын ажиллагааны харилцан уялдааг сайжруулах ажлын хүрээнд монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт магнитуд нь 4.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болсон үед тухайн газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-ийн Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд шуурхай дамжуулах системийг бүрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлээд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж