ОХУ-ын иргэд галт тэргээр дүрвэх болжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

ОХУ-ын иргэд галт тэргээр дүрвэх болжээ

ОХУ-ын иргэд галт тэргээр дүрвэх болжээ

Украинд дайн эхэлснээс хойш ОХУ-ын олон зуун иргэн өдөр бүр Финландын нийслэл Хельсинки рүү галт тэргээр зорчих болжээ. Учир нь Украинд дайн эхэлснээр Орос, Европын холбоо хоорондох харилцан нислэгүүд зогссонтой холбоотой юм. Хельсинки чиглэлийн галт тэрэгнүүд хоёрдугаар сарын 24-нөөс өмнө хоосон шахуу, ачаалалгүй байсан боловч Украины түрэмгийлэл эхэлснээс хойш оросын 700 иргэн өдөр бүр зорчдог болсон гэж Финландын нийтийн төмөр замын оператор мэдээлжээ.

Украины асуудлаар Орос-Өрнөдийн мөргөлдөөн гарахаас эмээж буй оросууд Финлянд, Эстони, Латвийн авто замын хилийн боомт дээр урт дараалал үүсгэж, машинаар хил давах нь ихсэв. Одоогийн байдлаар,  хоёр сая гаруй украинчууд эх орондоо болсон тулалдааны улмаас дүрвэсний ихэнх нь төв болон зүүн Европын хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэсэн байна. Европын холбоо Украины дүрвэгсдэд түр оршин суух зөвшөөрөл олгохыг зөвшөөрсөн ч тус холбоонд удаан хугацаагаар оршин суух хүсэлтэй оросуудын асуудлаар хэрхэн шийдвэр гаргах нь тодорхойгүй байна.

Оросоос галт тэргээр Хельсинкид ирсэн 40 настай Филипп гэр бүлийн хамт өмнө нь аяллаар Финландад ирэхээр төлөвлөж байжээ. Гэвч Орост аюултай санагдсан тул галт тэргээр Оросын хилийг давсан байна.  Тэрбээр “Reuters” агентлагийн сэтгүүлчдэд “Бид дөнгөж сая энд ирлээ, учир нь энэ нь Санкт-Петербургээс гарах цорын ганц хурдан арга зам байсан. Яг юу болоод байгааг мэдсэн хүмүүс Оросоос явсан эсвэл явахыг хичээж байна” гэжээ. Мөн оросууд санхүүгийн хориг арга хэмжээнээс болж бэлэн мөнгөний хомсдолд орсон ба хадгаламжуудаа хоослох болжээ. Европын холбооны хориг арга хэмжээнээс болж, Оросын санхүү эдийн засгийн байдал огцом муудсан ба иргэд аюулгүй, боломжтой нөхцөл байдлыг хайн эх орноосоо дүрвэж байна.

Эх сурвалж: Reuters 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж