Монголоос АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

Монголоос АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар нээгдлээ

Монголоос АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар нээгдлээ

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар өнөөдрөөс /2022.03.09/ үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон байна. АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж амьдардаг бол үүнээс 10 мянга гаруй иргэн Чикаго хотод амьдардаг.

Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, түргэн шуурхай үйлчлэх зорилгоор тус хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тогтоолыг өнгөрсөн оны долдугаар сард Улсын Их Хурлаас баталж, энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Консул Т.Батцэцэгт консулын патент гардуулсан байна.

АНУ-ын Чикаго хот нь нийслэл Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас 1600 орчим километрийн зайтай бөгөөд Чикаго хотод Консулын газар нээгдсэнээр Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужууд дахь Монгол Улсын иргэд төрийн үйлчилгээг ойроос авах боломж бүрдэж буй юм.

Консулын газрын хаяг: Unit: 405, 1111 Plaza Drive,Schaumburg Illinois, 60173

Холбоо барих дугаар: 312-300-2300

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж