Москва-Улаанбаатарын нислэг тодорхойгүй хугацаанд зогслоо

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

Москва-Улаанбаатарын нислэг тодорхойгүй хугацаанд зогслоо

Москва-Улаанбаатарын нислэг тодорхойгүй хугацаанд зогслоо

"Аэрофлот" компани олон улсын нислэгүүдээ өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаанд зогсоолоо. Үүнд, Москва-Улаанбаатар чиглэл багтжээ. АНУ-ын "Сабер" системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон. Тус системийг дэлхийн өнцөг булан бүрт байх аялал жуулчлалын агентлаг, вэб сайтууд болон корпорациуд онгоцны тийз худалдан авах, захиалах, үйлчилгээ үзүүлэхэд ашигладаг. Тиймээс "Аэрофлот" компанийн нислэгүүд зогссон аж.

Глобал түгээлтийн системээс (GDS) Аэрофлотын нислэгийн мэдээллийг устгах арга хэмжээг яаралтай авч байгаа учир нислэгийг хэдий хугацааны дараа эхлэх нь тодорхойгүй байна.

“Сабер” мэдэгдэлдээ компани цаашид өнөөгийн нөхцөл байдалд хяналт тавьж, хууль эрх зүйн асуудал болон авч болох аливаа сөрөг арга хэмжээг харгалзан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэр гаргана гэжээ. ОХУ-ын ихэнх агаарын тээврийн компаниуд Америкийн “Sabre”, Испанийн “Amadeus” гэх мэт гадны нислэгийн тийзийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаас үйлчилгээг ашигладаг байна. 2019 онд "Сабер" нь Оросын “Интегро технологис” компанитай өөрийн серверийг нутагшуулах зорилгоор хамтарсан компани байгуулж байжээ. "Аэрофлот" нэгдүгээр сарын 14-нөөс долоо хоног тутамд Москва-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж