Чернобылийн ажилчид 12 өдрийн турш бүслэлтэд байна

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

Чернобылийн ажилчид 12 өдрийн турш бүслэлтэд байна

Чернобылийн ажилчид 12 өдрийн турш бүслэлтэд байна

Дэлхийн хамгийн аймшигт цөмийн гамшгийн голомт болох Чернобылийн атомын цахилгаан станцын 100 гаруй ажилчин Оросын түрэмгийлэл эхэлсэн өдрөөс хойш тэндээсээ гарч чадалгүй гацаад байна. Тэд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж буй хэдий ч доторх нөхцөл байдал хүнд, хоол хүнс, эм тариа хязгаарлагдмал байгаа аж. Ажилчид эндээ хэр удаан гацахыг мэдэхгүй тул голчлон талх, будаагаар голоо зогоож, өдрийн нэг л хооллож байгаа гэв.

Станцын 100 гаруй ажилтнаас гадна халдлагын үед аюулгүй байдлыг хариуцаж байсан 200 хамгаалалтын ажилтан бүслэлтэд ороод байна. Оросын цэргүүд Чернолбылээс 32 км зайд станцыг бүсэлжээ.

Станцыг Украины үндэсний хамгаалалтын албаныхантай хамтарч хамгаалалтад авсан гэж Оросууд мэдэгдсэн. Гэвч Украин үүнийг няцааж буй. Атомын цахилгаан станц зөвхөн Орос цэргүүдийн бүрэн хяналтанд байгаа гэв. Өнгөрсөн Ням гаригт оросын цэргүүд хоол хүнс хүргэж өгөхийг санал болгосон ч станцын ажилчид татгалзжээ.

Оросын тал ажилчдыг ээлж солихыг зөвшөөрч буй хэдий ч тэдний гэртээ харих зам болон солигдож ирэх хүмүүсийн аюулгүй байдлыг баталгаажуулах боломжгүй ажээ.
Чернобыль одоогоор хуучин шигээ ажиллахгүй байгаа ч байнгын засвар үйлчилгээ гэх мэт зүйлс шаардлагатай байдаг. Дөрөв дэх реактор 36 жилийн өмнө дэлбэрсний дараа бусад реакторууд нь хэдэн жилийн турш ажилласан.

Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш зөвхөн Чернобылийн ажилтнуудаар зогсохгүй, эрдэмтэн, техникч, тогооч, эмч, харуул хамгаалалт гээд олон салбарын 2400 орчим хүн аюултай орчинд ажилласаар байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж