НЭМЭЛТ:
"Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадмын гүйлтийн цанын ойрын зайн уралдаан боллоо. Энэ уралдаанд тэших техникээр 25 тамирчин 1,2- км зайд уралдаж бүх тамирчид замаа дуусгаж барианд орлоо. Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд 13-аар гараанд гарч уралдааны замаа 03 минут 05,39 секундын хугацаанд туулсан амжилтаар 18-р байр, Цэгмидийн Дашдорж 11-ээр гараанд гарч 03 минут 07,32 секундын амжилтаар 19-р байранд шалгарлаа. Энэ зайд уралдсан тамирчдаас 12 тамирчин дараагийн шатанд буюу хагас шигшээд шалгараад байна.Хагас шигшээ шатны уралдаан орон нутгийн цагаар 12:30 цагаас эхэлнэ.
Ц.ДАШДОРЖ, Б.ГАНБОЛД НАР ӨНӨӨДӨР УРАЛДАНА
“Бээжин-2022” өвлийн паралимпийн гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр/2022.03.09/ болно. Энэ зайд 25 тамирчин өрсөлдөнө. Монгол Улсаа төлөөлөн Ц.Дашдорж, Б.Ганболд нар уралдана. Өнөөдөр 10:40 цагаас эхлэх уралдааны 11-ээр Ц.Дашдорж, 13-аар Б.Ганболд нар тус тус гараанд гарна.
Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлөн Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрлөөр, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр өрсөлдөж байна. Б.Цэрэнпунцагийн хувьд паралимпийн наадамд уулын цанаар өрсөлдөх анхны монгол тамирчин болоод байгаа бол Б.Ганболдын хувьд гурав дахь паралимпдоо оролцож байгаа аж.
Гүйлтийн цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 7-нд 20 км, гуравдугаар сарын 9-нд спринт зайд, гуравдугаар сарын 12-нд 12.5 км зайд тус тус уралдана Харин Б.Цэрэнпунцаг уулын цанын слаломын төрөлд өрсөлдөх болно.
Холбоотой мэдээ