ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн улсын аюулгүй байдлыг хангах үүднээс экспорт, импортын бараа бүтээгдэхүүнүүдэд эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл зарим төрлийн бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг эскпортлох, импортлохыг хориглов. Энэ нь тухайн бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хангамжийг тогтвортой байлгах зорилготой.
Уг хоригт тус улсын иргэн эсвэл гадаадын иргэн хувийн хэрэгцээндээ зориулж Оросын нутаг дэвсгэрээс гадуур экспортлож, импортлосон бараа бүтээгдэхүүн хамаарахгүй юм. Хязгаарлалтанд хамрагдах бараа бүтээгдэхүүн болон гадаад улсуудын жагсаалтыг 14 хоногийн дотор гаргахыг засгийн газарт үүрэгдэв. Тогтоол албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Энэ шийдвэрийг АНУ болон холбоотнуудын эдийн засгийн хориг арга хэмжээний хариуд ОХУ-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс гаргажээ.
Эх сурвалж: INTERFAX
Холбоотой мэдээ