"Хөшигийн хөндий рүү зарим байгууллагыг нүүлгэнэ"

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

Live"Хөшигийн хөндий рүү зарим байгууллагыг нүүлгэнэ"

"Хөшигийн хөндий рүү зарим байгууллагыг нүүлгэнэ"

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.09/болж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг удахгүй мэдээлнэ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Украин улсаас иргэдээ татан авах ажиллагааны талаар товч мэдээлэл өгсөн юм.

12 : 28
2022-3-9

Хөгжлийн банкны шалгалтын дүгнэлтийг нууцаас гаргажээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкинд 2016 онд хийсэн хяналт шалгалтын Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргажээ.
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:
 
-Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгье. Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар таван жилийн хугацаанд судалж байна. Зөрчлийн хуулийг торгодог хууль гэдэг ойлголт нийгэмд байгаа.

Харин энэхүү өөрчлөлтөөр төрийн шалган туслах чиг үүргийг тодорхой болгоно. Ирэх Пүрэв гаригт хуулийн төслийн хүрээнд Соёлын төв өргөөнд хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг уялдуулж оруулж байна. Цахимаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулах вэ. Зөрчил шалган шийдвэрлэх байгууллагад прокурорын байгууллага цахимаар хяналт тавьдаг байя. Эцэст нь шүүхээр ордог Зөрчлийн хэргийг эрүүгийн хэргээр тусгайлан оруулах саналтай байна. 2016 онд Хөгжлийн банкинд хийсэн Засгийн газрын ажлын хэсгийн шалгалтын дүнг олон нийтэд ил болгох тухай саналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ирүүлсэн. Энэ хугацаанд ямар ажлууд замхарсныг ил тод болгохыг хүсч байна. 130 хуудас материал ил болно. Тодорхой эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн мөнгийг зээл болгон гаргасан юм бэ, ямар зээл авсан эздийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн юм, зургаан жилийн хугацаанд зээлийн асуудал хэрхэн шийдвэрлэж, өр төлбөр барагдсан бэ гэдэг дэлгэрэнгүй дүгнэлт гарсан юм.
Хөгжлийн банктай холбоотой зарим нэг аж ахуйн нэгжийн хэргүүдийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Албан тушаалтантай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа. 130 хуудас материалын 119 дахь хуудсаас эхлээд ажлын хэсгийн санал гарч ирсэн. Нэг их наяд төгрөгийн зээлийн хугацаа хэтэрсэн байна, үүнийг сунгаад явж байгаа гэх мэт бүх талаас нь дүгнэсэн юм билээ. Дараа дараагийн Хөгжлийн банкны удирдлагууд өмнөх алдааг нь үргэлжлүүлсэн юм билээ.
Засгийн газрын тогтоол албажмагц энэхүү шалгалтын дүнд хэвлэж авах боломжтой. Тухайн үед ОУВС-ын хөтөлбөрт хамрагдахын тулд санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа ил байлгах шаардлагагүй гэж үзсэн учраас нууцад оруулсан байсан.
-Хаан банкны хувьцааг зарах асуудалд улстөрчид оролцсон гэх гомдол “Савада Холдинг” компаниас ХЗДХ-ийн яаманд ирсэн гэдэг үнэн үү?
 
-Ийм бичиг яаманд бичиг ирсэн. Бид холбогдох байгууллагууд руу нь уламжилсан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг ХЗДХ-ийн яам шалгахгүй. Үүнийг мөрдөх чиг үүрэгтэй байгууллагууд шалгана. Энэ дагуу АТГ-т мэдээллийг уламжилсан.
 
"Хөшигийн хөндий рүү төрийн захиргааны зарим байгууллагыг нүүлгэнэ"
 
Барилга хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР:
 
-Хөшигийн хөндийд шинэ хот барих асуудлыг үе шаттай судлан төлөвлөж байна. 150 мянган хүн багтах хот төлөвлөлтийг хийж байна. Төрийн захиргааны зарим байгууллагын Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарсан. Ингэснээр Хөшигийн хөндийн төлөвлөлтөд төрийн ямар байгууллага гарах уу гэдгийг судалж, эдийн засгийн таталцал, хүн амын төвлөрлийг бий болгохоор судалж байна. Эхний хэсэгт онгоцны буудал тойрсон дэд бүтцийн зургийг хийж дууссан. Цэвэрлэх байгууламж, цахилгааны хэлхээ, үерийн далан яаж байгуулах уу зэрэг инженерийн дэд бүтцийн ажлын зураг гарч ирж байна. Эндээс дэд бүтцийн ажлыг хийж эхэлнэ. Хувийн хэвшлүүдийг дэд бүтэцтэй болгохын хэрээр хүн амын таталцлыг бий болгох шийдвэрийг хэлэлцсэн юм.
Хөшигийн хөндийд улсын тусгай хэрэгцээнд онгоцны буудал тойрсон 12 мянган га газрыг авсан. Энэ бол 2008 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнгөрөгч оноос 19 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Ингэснээр 31 мянган га газарт хот байгуулалтын ажлыг хийх ёстой. 19 мянган га газарт өнөөдрийн байдлаар 3100 гаруй аж ахуй нэгж байгаа. Хуулийн дагуу ашиглагдаагүй 200 гаруй нэгж талбарыг хүчингүй болгож байна. Зарим газарт нь хаашаа барьж, мод тарьсан газар байгаа. Түүнийг бид үнэлнэ. Нөхөн олговрын асуудал үе шаттай яригдана.
 
08 : 26
2022-3-9

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Өнөөдөр:

-Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн системийг байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын үр дүн,

– Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт,

– Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл,

– Төрийн захиргааны байгууллагуудын талаар авах арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж