“Бидэнд баярлах шалтгаан алга” гэж эмэгтэйчүүд нүцгэн жагсав

Хуучирсан мэдээ: 2022.03.08-нд нийтлэгдсэн

“Бидэнд баярлах шалтгаан алга” гэж эмэгтэйчүүд нүцгэн жагсав

“Бидэнд баярлах шалтгаан алга” гэж эмэгтэйчүүд нүцгэн жагсав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баяр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр  эмэгтэйчүүдийн зарим нь баяраа тэмдэглэж, зарим нь жагсав. Төрийн ордоны хүндэтгэлийн шатаар төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан гоёмсог гоёлтой бүсгүйчүүд улаан хивсэн дээр алхан буухад эсрэг талд нь  нүцгэн шахуу эмэгтэйчүүд эгдүүцэл дүүрэн жагсав. Тэд “Авилагын мөнгөөр баяжиж амьдрах сайхан байна” гэсэн самбар барьсан хар костюмтай эрэгтэйг "сэнтийд залж", хэдэн талаас нь дамжлан явав. Энэ нь нийгмийн хоёр өнгийг нэгэн дор харууллаа. Энэхүү жагсаалыг худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг эмэгтэйчүүд "Бидэнд баярлах шалтгаан алга" нэртэйгээр зохион байгуулсан юм. Тэд "Худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ээжүүд амьдралд сөхөрч байна. Бидэнд баярлах, амьдрах эрх алга. Төрийн дарамт хэрээс хэтэрлээ" хэмээж байв.

Жагсагчдын төлөөлөл "Худалдаа эрхлэгчид бүгд өдрийн зээлд дарлуулж байна. Өнөөдөр бид хүнд зүйл өргөөд явж байгаа шиг дарамтад амьдарч байгаа гэдгээ харуулахыг зорилоо. Худалдаа, үйлчилгээний салбарынхнаас татвар, түрээс, торгууль гээд төр авахаа л мэддэг. Гэтэл бидэнд хууль, худалдаачдыг дэмжих сан хэрэгтэй байна гэв. Худалдааны салбарт ажиллагсдын 80 хувь нь эмэгтэйчүүд байдагч тэдний эрх  ашиг зөрчигдсөөр байгааг сануулсаар байсан юм.

Энэ өдөр төв талбайд хэд хэдэн жагсаал болсны нэг нь “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” жагсаал байв. Тэд “Мартаар баярлах биш маргаашаа хамгаалья” гэсэн үндэслэл доор нэгджээ.  Далд үйлдэгддэг хүүхдийн хүчирхийллийн хэрэг нэмэгдэхийн хэрээр нийгэмд ил болох нь олон болсон. Хүүхдийн хүчирхийлэл нэмэгдсэнд эмзэглэсэн иргэд ийнхүү жагсав. Иймээс тэд хүүхэд, эмэгтэйчүүдэд  ээлтэй, хүчирхийлэлгүй  хүмүүнлэг нийгмийг бий болгох хэрэгтэй уриалсан юм. Тодруулбал, 2019 онд 253 хүүхэд, 2020 онд 330 хүүхэд, 2021 онд 345 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх гомдол бүртгэгдээд байгаа аж. Ил болсон нь л энэ. Харин хаалттай хаалганы цаана хэнээс тусламж хүсэхээ мэдэхгүй хэчнээн хүүхэд чимээгүй хүчирхийлүүлж байгаа бол?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж