2022 оны талбайн улирлын нээлтийн тоглолт Баасан гаригт болно

Хуучирсан мэдээ: 2022.03.08-нд нийтлэгдсэн

2022 оны талбайн улирлын нээлтийн тоглолт Баасан гаригт болно

2022 оны талбайн улирлын нээлтийн тоглолт Баасан гаригт болно

МХБХ-ны 2021 оны улирлыг нээж “Атлетик 220”, “Улаанбаатар” клубүүд “Супер цом”-ын төлөө тоглоход “Улаанбаатар клуб хожсон. Харин 2022 оны талбайн улирлын нээлтийн тоглолт Үндэсний дээд лигийн аварга Атлетик болон Үндэсний дээд лигийн дэд аварга клубуудын хооронд энэ сарын 11-нд Монголын хөл бөмбөгийн холбооны талбайд зохион байгуулагдахаар болжээ.

Тус хоёр клуб нь 2020 онд Үндэсний лигийн 1-р тойрогт учраа таарч, Атлетик 220 клуб гурван оноогоор хожиж байсан.

Атлетик 220 клубын хувьд зургаан жилийн өмнө МХБХ-ны Үндэсний дээд лигт  орж ирэн богинохон хугацаанд олон амжилт гарган, түүнийгээ тогтвортой хадгалж буй. Өнгөрөгч оны тавдугаар сард Азийн хөл бөмбөгийн холбооны “AFC CUP” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан. Тэрээр Азийн хөл бөмбөгийн холбооны "AFC Cup" тэмцээний хэсгийн шатанд шалгарсан Монголын анхны баг болсон билээ. Мөн Атлетик 220 баг нь хоёр жил дараалан  Монголын хөл бөмбөгийн холбооны "Hisense" үндэсний дээд лигт түрүүлж байжээ.

Дэрэм клубийн хувьд анх 2008 онд ар гэрийн боломж муутай, хөл бөмбөг сонирхогч хүүхдүүдэд дуртай спортоороо хичээллэх боломжийг бүрдүүлж, өсч хөгжих, зорилгодоо хүрэх шантаршгүй зүтгэлтэй, өөртөө итгэлтэй болохыг дэмжих зорилгоор байгуулагдаж байжээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж