Амилуунтайгаа ойрд уулзаагүй сайхан байна шүү.
Блогтоо би яагаад Амилуун гэж нэр өгсөн бэ? гэхээр
Нэгэн өдөр толь бичиг харан суухдаа санаандгүй энэ үгийг олж харсан юм.
Яагаад ч юм бэ? шууд л нүдэнд тусаад, сэтгэлд нэг их сайхан мэдрэмж
төрж билээ. Тэгээд л би ирээдүйд мэндлэх бяцхан охиндоо АМИЛУУН гэж нэр
өгөхийг хүссэн. Миний охиныг Амилуун гэдэг. Сайхан нэр байгааз… Энэ үг
нь анхилам агаар, цэвэр агаар гэсэн утгатай. Сайхан цэвэр агаараар
амьсгалахыг хүсэхгүй хүн байна гэж үү? Миний "Амилуун"-ы ертөнцөд тавтай
морилно уу?