Фото: Энхрий ялдам бүсгүйчүүдэд зориулав

Хуучирсан мэдээ: 2022.03.08-нд нийтлэгдсэн

Фото: Энхрий ялдам бүсгүйчүүдэд зориулав

Фото: Энхрий ялдам бүсгүйчүүдэд зориулав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баяр өнөөдөр тохиож байна. Эмэгтэй ажилчдын цалин хөлсөө нэмэгдүүлж, ажиллах нөхцлөө сайжруулах, сонгууль өгөх эрхийг олж авахын төлөөх тэмцлээр эхэлсэн энэ өдрийг өдгөө олон улсад баяр болгон тэмдэглэх болсон. Эмэгтэйчүүдийн эрх ардчилсан орнуудад жилээс жилд сайжирч, улс төр, нийгмийн оролцоо нь сайжирч, жендерийн тэгш байдал хангагдсаар буй. Гэвч Араб, Африк, Зүүн Өмнөд Азийн олонх оронд эмэгтэйчүүд сонгууль өгөх, өөрийн нэрээр банкинд данс эзэмших тэрч бүү хэл сурч боловсрох эрхээр ч хангагдаж чадахгүй байгаа юм. Тиймээс энэ өдрийг илүү олон оронд өргөн дэлгэр тэмдэглэж, жендерийн хэвшмэл ойлголт, үндэсний уламжлалаар дарж дарамталсан хүний эрхийн зөрчлүүдийг арилгах ёстой. Ингээд Монголын эмэгтэйчүүддээ дараах шүлгийг зориулж байна.

ЭНХРИЙ ЯЛДАМ БҮСГҮЙЧҮҮДЭД ЗОРИУЛАВ

Ухаан сийлж орчлонг уяраасан

Урам сэргээж дэлхийг  үндэслүүлсэн

Учирал бэлгэлэж  орчлонг  хайрласан

Уужим Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд минь  ээ

Ээж гэх эрхэм алдарын дээд таных

Энэрч хайрлах нигүүслийн оргил таных

Энхрий олон үрсийнхээ  бахархал юм шүү

Ээлж сэлгээтэй хатуу хорвоогийн зөвлөгч юм шүү

Бүсгүй  аалийн ичингүйрсэн инээд

Бүх дэлхийг хайраар ангаах  увдистай

Та баярлах гэж хорвоод мэндэлжээ

Танхилхан биенээсээ эрдэнэс ургуулах гэж иржээ

Тансаг гоо сайхныг бишрэн таашаая

Таахын аргагүй нууцлаг ертөнцийг шүтье

Тааламжинд инээмсэглэлийг нь цэцэгээр чимье

ГЭРЭЛ ЗУРГИЙГ н.МӨНХТУЛГА 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж