Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.08-нд нийтлэгдсэн

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Өнгөрөгч оны гуравдугаар сард гэхэд  Сонгинохайрхан дүүргийн 4, 9, 19, 26, 27, 40-р хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний шар усны үер бууж, далан сувгаас хальж хүндрэлтэй нөхцөл үүссэн билээ.

Түүнчлэн энэ оны хоёрдугаар сарын сүүлээс эхлэн цаг агаар дулаарч байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дахь Шарга морьтын аманд айлуудын байшин шар усны  усанд автан хөлджээ

Иймээс ихэнх нутгаар цаг агаар дулаарч, гол, мөрөн, нуур, гуу, жалганд хуримтлагдсан цас хайлж шар усны үерт өртөх эрсдэл нэмэгдэж буйтай холбогдуулан Мэргэжлийн хаяналтын ерөнхий газраас  авто зам замын байгууламжийн эзэмшигч хариуцагч, аж нэгжүүдэд зөвлөмж хүргүүллээ.

ТУС ЗӨВЛӨМЖИД:

  • Авто замын үерээс хамгаалах далан, ус зайлуулах сувгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хог хаягдлыг цэвэрлэх, шуудууг сэргээн засварлах
  • Голын голдрилын хэсэгт байрлах гүүрний тулгуурт мэргэжлийн байгууллагаар мөс зүсэгч байршуулах, цөн түрэлтээс хамгаалах арга хэмжээ авах
  • Олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч аж ахуйн нэгжүүд засвар арчлалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг бэлэн байлгах
  • Авто замын тухай хуулийн 23.3.2-т заасны дагуу авто замаар зорчигч иргэдээс замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд тогтмол хүргэх
  • Шар усны үерийн улмаас эвдэрсэн авто зам, гүүр болон мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах
  • Авто зам, гүүрээр даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, хориглох тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах зэрэг ажлыг авто замын засвар арчлалт хариуцсан болон авто тээврийн бусад байгууллагатай хамтарч гүйцэтгэх

Хот суурин газрын үерээс хамгаалах далан, ус зайлуулах суваг шуудууны бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, шаардлагатай хэсэгт засвар хийх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх талаар тодорхой заалтуудыг тусгажээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж