Казах түмний Наурыз баярын угтал болсон “Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр” арга хэмжээ энэ сарын 12-нд болно. Бүргэдийн баяр Түргэний аман дахь Монгол кувейтийн байгаль хамгаалах төвд зохиогдоно.
Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар нийслэл дэх Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монгол бүргэдчдийн нэгдсэн холбоо, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Монгол кувейтийн байгаль хамгаалах төв ажиллах аж.
Цар тахал дэгдэхээс хоёр жилийн өмнө буюу 2019 онд тус арга хэмжээ зохион байгуулагдаж, дотоодын үзэгчдээс гадна Өмнөд Солонгос, Хятад, Япон, ОХУ, Их Британи, Турк, Тайланд зэрэг 10-аад орны жуулчид ирж байжээ.
Ц.ХОНГОР
Холбоотой мэдээ