“Мишель Амазонка”-гийн захирал Ч.Мөнхжаргал Алтан гадас одонгоор шагнуулав

Хуучирсан мэдээ: 2022.03.08-нд нийтлэгдсэн

“Мишель Амазонка”-гийн захирал Ч.Мөнхжаргал Алтан гадас одонгоор шагнуулав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дараах эмэгтэйчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх медаль, одон гардуулав.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Ле Бьютик” шүдний эмнэлгийн нүүр, амны их эмч Батмөнхийн Бадамцэцэг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

Бүжгийн спортын өндөр зэрэглэлийн 200 гаруй тамирчныг бэлтгэн бүжгийн спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байранд дөрвөн удаа шалгарч байсан “Мүүн дэнс энтертайнмент” ХХК-ийн ерөнхий захирал, бүжгийн спортын багш, дасгалжуулагч, Очирхүүгийн Саранхүүг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Мишель Амазонка” ХХК-ийн захирал Чойгаалаагийн Мөнхжаргал Алтан гадас одонгоор шагнууллаа

Барилга контор, барилгын авто бааз, төр засгийн үйлчилгээний авто баазад 40 гаруй жил ажиллахдаа өөрийн хариуцсан машин техникийн засвар үйлчилгээг цаг хугацаанд нь тогтмол хийж, техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилгүй, үйлчилгээний доголдолгүй, техникийн шатах тослох материалыг норм нормативын дагуу зарцуулан, автомашины гүйлтийг уртасган ажил үйлчилгээнд цаг ямагт бэлэн байлгаж, дотоод, гадаадын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх хариуцлагатай үүргийг хувийн зохион байгуулалт сайтай, үйлчилгээний өндөр соёлтой гүйцэтгэн, төрийн үйлчилгээний салбарт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлж Төр засгийн үйлчилгээний авто баазын ахмад жолооч Ванчинбазарын Бадамдоод Монгол Улсын Ерөнхилөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртээв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж