Путин Европ руу хий нийлүүлж буй хоолойгоо хаахаар сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.03.08-нд нийтлэгдсэн

Путин Европ руу хий нийлүүлж буй хоолойгоо хаахаар сүрдүүлэв

Путин Европ руу хий нийлүүлж буй хоолойгоо хаахаар сүрдүүлэв

Европ руу байгалийн хий нийлүүлдэг “Хойд урсгал-1” хоолойг хаана гэж ОХУ-ын талаас мэдэгдлээ. ОХУ-ын шадар сайд Александр Новак хэлэхдээ, “Засгийн газар байгалийн хийн нийлүүлэлтэд хориг тавих бүрэн эрх бий. Хойд урсгал-1 хийн хоолойг хаах шийдвэр хараахан гараагүй. Тус хоолой бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. ОХУ-ын эсрэг үндэслэлгүй буруутгалаас үүдэн Европт эрчим хүчний хямрал үүсч, “Хойд урсгал-2” хоолойн төслийг царцаасан. “Хойд урсгал-1” хоолойгоор урсч буй байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоож, ижил шийдвэрийг гаргах эрх бидэнд бий” гэсэн байна.

Украин руу дайрсан цэргийн ажиллагаагаа эхлүүлснээс хойш анх удаа Москвагийн зүгээс Европ руу байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоох бүрэн эрх бий гэж мэдэгдэв. Хэрэв ОХУ цоргоо хаавал газрын тосны үнэ баррель нь 300 ам.долларт хүрч, өсч магадгүйг анхааруулжээ.

Нөгөө талд АНУ-аас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд дарамт үзүүлж, барууныхан Оросын газрын тосны нийлүүлэлтэд хориг тавихаар хэлэлцэж эхэлсэн юм. Үүнээс үүдэн газрын тосны ханш 2008 оноос хойш түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
20
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж