Эргэн төлөх нөхцөлгүй 10-20 сая төгрөгийн туслалцаа үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.08-нд нийтлэгдсэн

Эргэн төлөх нөхцөлгүй 10-20 сая төгрөгийн туслалцаа үзүүлнэ

Эргэн төлөх нөхцөлгүй 10-20 сая төгрөгийн туслалцаа үзүүлнэ

Аж ахуй нэгж байгуулагыг дэмжих үүднээс улсаас буцалтгүй тусламжийн санхүүжилт олгохоор болжээ. Уг хөтөлбөр нь жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих аж ахуй нэгжүүдэд боломж олгох үүднээс 21 аймаг 9 дүүргийн хүрээнд явагдана. Шалгарсан аж ахуй нэгжүүдэд  17-20 сая хүртэлх буцалтгүй тусламжийн санхүүжилт олгогдох гэнэ.

Монгол улсын дундажаас  ажилгүйчүүдийн төвшин хоёр дахин өндөр байгаа. Иймд залуучуудыг дэмжих үүднээс ажлын байр бий болгох ажлын байр хадгалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэн аж ахуй нэгжид санхүүгийн дэмжлэг гэж жил бүр зээл олгодог.

Өмнө нь тав хүртэлх сая төгрөгийн зээл олгодог байсан бол энэ жил 10 хүртэлх сая төгрөг болгон мөнгөн дүнг нэмэгдүүлсэн байна. Харин аж ахуй нэгжүүдэд хорь хүртэлх сая төгрөгийн зээл олгохоор болжээ.

Энэ нь хүүгүй барьцаагүй зээл юм. Залуучуудад зориулж, гараааны бизнесийг дэмжин эргэн төлөх нөхцөлгүйгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж арван сая хүртэлх зээл олгох үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Тус  дэмжлэгийг нь аймаг бүрээс нэг хүн, дүүрэг бүрт хоёр хүн бүрдэх бөгөөд нийт 45 хүн шалгаруулах юм. Тус дэмжлэгт хамрагдах хүсэлтэй залуучуудийг аймаг дүүрэгт нь бүртгэж байгаад дотор баг болгон хуваана.

Мөн энэ ажил төслийн зүгээс ментор ажил болох шинэ санааг нь бодит ажил болгоход нь зааварлагч зөвлөгчдийг ажилуулдаг. Дөнгөж төгссөн залуучуудын дийлэнх нь хувиараа бизнес эрхлэхэд 70-80 хувь амжилтгүй болдог гэсэн олон улсын судалгаанууд бий. Иймд аль болох залуучуудтай хамтран ажиллаж идеа санааг хөгжүүлэхийг зорьдог байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж