“Найман шарга” дээр ам.доллар хомсджээ

Хуучирсан мэдээ: 2022.03.08-нд нийтлэгдсэн

“Найман шарга” дээр ам.доллар хомсджээ

“Найман шарга” дээр ам.доллар хомсджээ

Өнөөдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2873 төгрөгтэй тэнцээд байна. Харин долоо хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар ам.доллар 2864 төгрөгтэй тэнцэж байв.

Мөн валют арилжааны “Найман шарга” төв дээр гурван сарын 1-нд  долларын ханш 2880 төгрөг байсан бол даруй 20 төгрөгөөр нэмэгдэж  2900 төгрөг болжээ. Мөн тус төвөөр үйчлүүлж байгаа иргэдийн зүгээс ам.долларын эрэлт байгаа боловч хомсдол үүссэн гэсэн юм.

Учир нь валют арилжааны “Найман шарга”  төв дээр байрлах банк бус санхүүгийн байгуулагуудын  зүгээс ам.долларын ханш эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан өсөх хандлагатай тул худалдаанд гаргахгүй байгаа аж. Цаашлаад төрийн болон хувийн хэвшлийн  банкууд  доллар дээр 15 -50 сая төгрөгийн квот тогтоосон гэх мэдээллийн дагуу тус төвийг зорих иргэд нэмэгджээ. Энэ нь зохиомол хомсдол бий болгож байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж