Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ