Эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд эрчүүдийг... | News.MN

Эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд эрчүүдийг…

Эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд эрчүүдийг…

Эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд эрчүүдийг…

Ерөнхий сайдаасаа эхлээд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах тухай дэмийрэн доошоо орох шалтгаан юу вэ? Мэдээж тэд буруутай, гэхдээ…

Эцгээс илүү ээжийгээ амьд бурхантай зүйрлэдэг. Хөөрхөн бүсгүйд хөл алдан, хөгшин эхээ умартсан тухай ухааран дуулагч эрчүүд яагаад эмэгтэйчүүдэд эр бяраа гаргах болов?! Бас нэгэн бараан мэдээ нь өнгөрсөн оны эцсээр 68,993 монгол эмэгтэй өрх толгойлон амьдарч байгааг статистикчид тэмдэглэжээ. 2021 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нийт 35 мянга гаруй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 9526 зөрчил бүртгэгдсэн талаар цагдаагийнхан тайлан гаргажээ. Тэднийг яллахаас өмнө өөр нэг тоог харууштай.

Өнөөдөр Монголд гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсрол эзэмшиж байна. Их, дээд сургуульд 117,037 суралцагч байгаагийн 69,803 нь буюу 60 орчим хувь нь охид байна.  Монголын эмэгтэйчүүдийн өнгөрсөн хийгээд өнөө цагийн боловсролын үзүүлэлтийг одоо харъя.

  • 1940 онд их дээд сургуулийн оюутны 38 хувь нь эмэгтэйчүүд болсон.
  • 1980 онд их дээд сургуулийн оюутны 56.4 хувь нь эмэгтэйчүүд болж өсчээ.
  • 1965 онд хүний их эмч нарын 42.2 хувь нь эмэгтэйчүүд байв.
  • 1980 онд хүний их эмч нарын 61.2 хувь нь эмэгтэйчүүд болж өссөн байна.
  • 2020 оны байдлаар их, дээд сургуульд төгсөгчдийн 60 илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор охид тэргүүлж байна. Эмэгтэй гишүүд ариун цэврийн хэрэглэл ерөнхий боловсролын сургуульд тараах тухай ярьж, эмэгтэйчүүдээр овголсон төрийн бус байгууллагууд өөр өөрсдийнхөөрөө уламж дуу хоолойгоо өчигдөр дэвшүүлж, эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын талаар бишгүй эмзэглүүлэв.

НОГООН ДЭЭЛТ НОРЖМАА

Түүхэнд Алунгоогоос эхлээд Бөртэ хатан, Мандухай гэгчилэн суу, алдараа суулгаж өгсөн эмэгтэйчүүд олон бий. Эмэгтэйчүүдийн байгууллага Монголд 1924 онд “Бүсгүйчүүдийг боловсролуулах тасаг” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анхны даргаар нь Д.Пагмадулам буюу Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн гэргий, гадаадад академик боловсрол эзэмшсэн анхны эмэгтэй сэхээтэн гэж хэлж болохуйц нэгэн өрсөлдөгчгүйгээр ажиллажээ.

Монголын эмэгтэйчүүдийн анхны их хурал 1931 оны долдугаар сард болжээ. Харц угсааг бусдаас дээгүүрт тавьсан эл хуралд мэдээж хувцас хунар тарчиг, угийн ядуу зүдүү эмэгтэйчүүд оролцов. Иймийн тул улсаас хурлын төлөөлөгчдөд ногоон дээл оёулан өмсгөж, савхин гутлаар гоёжээ. Эндээс Монголын эмэгтэйчүүдийн холбооны хуралд оролцогчдын анхны дресс код тогтож, “Ногоон дээлт Норжмаа” гэх зүйрлэл гарсныг үгүйсгэхгүй.

Гэхдээ үүнээс дөрвөн жилийн өмнө эмэгтэйчүүдтэй холбоотой нэгэн дугуйлан байгуулагдсан нь 20 хүнтэй эмэгтэйчүүдэд бичиг үсэг заах дугуйлан байлаа.

Ардын хувьсгалын үед уншиж чадах эмэгтэй, эрэгтэй хүний харьцаа газар тэнгэр шиг ялгаатай байжээ. Тэгвэл арван жилийн дараа даруй 2000 бичиг үсэг тайлагдсан эмэгтэй бүртгэгдэж, яван явсаар 1963 онд гэхэд Монголын 509 мянган эмэгтэйчүүдийн 90 хувь нь уншиж бичиж сурчээ.

Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахын тулд хамгийн түрүүнд эрх нь зөрчигдөөд, эр нь дарлаад байна гэдгийг ойлгуулах явдал. Ойлгуулахын тулд өөрсдийг
нь боловсруулан гэгээрүүлж эрх нь зөрчигдөж буйг батлах ёстой. Эл ажил эрчимтэй хэрэгжив.

Ийнхүү дарлагдсан эмэгтэйчүүдэд дарлагдсаныг нь ойлгуулахаар олгож эхэлсэн зорилго амжилттай биелж, боловсролын хувьд дэлхийд цахиур хагалах хэмжээнд хүрэв. Эмэгтэйчүүдийн боловсролд хэтэрхий анхаарснаас эрчүүд орхигдов. Эмэгтэйчүүдийг боловсролтой болгосноор асуудлыг шийднэ гэсэн коммунист томьёолол батлагдсангүй. Хамтад нь анхаараагүйгээс эрчүүд мунхаглал, мунаглалын харанхуйд “живжээ”. Өндөр боловсролтой, гоо зүйн өргөн мэдлэгтэй бүсгүйчүүдэд бүдүүн бараг, боловсрол нимгэн, сав хийвэл сархад хүртдэг харчуултай тостой аяганд хошуу холбохыг хүсэхгүй байна.

Хүчирхийлэл байгаад барахгүй, жилээс жилд нэмэгдсээр буйг хүүхдүүдийн зурсан зураг, хөршийн өгсөн дуудлага, эмэгтэйчүүдийн өртсөн байдал гээд бүхий л зүйлсээс бид харах болов. Энэ л эмзэглэл дээр эмэгтэйчүүдийн гэх тодотгол төрийн бус байгууллагууд намын дэргэд олноороо “ургажээ”.

НАМЫН ЭМЭГТЭЙЧҮҮД

Монголд намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэж ёс юм шиг бий. Олон намын тогтолцоонд шилжсэнээр эмэгтэйчүүдийн санал авахын тулд нам бүхэн холбоодтой болжээ.

Тэр нь эмэгтэйчүүдэд “эмэгтэйчүүдийн”, эрчүүдэд “залуусын”, залууст “оюутны” гэсэн тодотголтойгоор үйл ажиллагаа явуулна. Эдгээр төрийн бус байгууллага байсаар буй атал эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байдаг нь үйл ажиллагаа нь өөр чиглэлтэй гэдгийг нотолно. Энэ холбооныхон эмэгтэйчүүдийн эмзэг сэдэв дээр дөрөөлөн өөрсдийн байр сууриа батжуулахыг зорьдог гээд хэлчихвэл үнэнээс хол зөрөхгүй. “Эмэгтэйчүүдийн” гэх тодотголтой холбоод ер нь юу хийж, ядсан зүдсэн, эмэгтэйчүүдийн төлөө яаж ажиллав гэвэл ямар нэгэн тайлан гаргах л байх. Гэхдээ таны амьдралд тус нэмэр, зүг чиг болсон болов уу, бодоорой. Эмэгтэйчүүдийн эмзэг сэдэвт дөрөөлөгч, улстөрчдийн оноо авах хэрэгсэл нь, бүтэц нь болсон энэ мэт байгууллага эмэгтэй танд хэрэг байна уу? Намын эмэгтэйчүүд сонгогчдын сонголтоос өөр юу хийдэг вэ гэдгийг нэг бодоход буруудахгүй.  Тэднийг татан буулгаад чиг баримжаагаа өөрчлөн эрчүүдийг овоо хараандаа тусгавал яасан юм бэ?

БОЛОВСРОЛЫН ЯЛГАА

Эмэгтэй хүн гэрээ цэвэрлэж, хоолоо хийн, үр хүүхдээ асран хүмүүжүүлж, эр нөхрөө хайрлан халамжилна. Эр хүн хог хаяж болохгүй, хоймортоо залран том хэрэг явдалд оролцох агаад жижиг сажиг гэрийн асуудалд оролцохгүй гэсэн уламжлалт хуучинсаг, хэвшмэл ойлголт үеэ элээсэн ч босоо хиймортой эрчүүдийн үзсэн харсан, боловсорсон байдал улам бүр нимгэрч байгаа болохоор сэтгэл байгаад л таарамж тарамдах болов. Хариуд нь, угаас бэлэн цэцэн үгтэй, боловсрол өндөртэй, өөрийгөө аваад явчих “төмс”-өөр нь дуудаад тарьсан талбайд нь хөлдөөхийг илүүд үзэж байна. Хамгийн гол нь, Монголын эрчүүд, эмэгтэйчүүдийн ертөнцийг үзэх үзэл, хөгжилтэй хөл нийлүүлэх алхах явдал улам бүр холдсоор байнам.

ЭРЧҮҮДИЙГ АНХААР

2018 онд Статистикийн хорооны гаргасан судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь буюу 31.2 хувь нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгааны дүн гарсан тухай өнөөгийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлж байв. Дөрвөн жилийн дараа буюу өчигдөр ч МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны судалгаа энэ тоо төдийлөн өөрчлөгдөөгүйг хэлнэ лээ.

Өөр нэгэн анхаарал татсан үзүүлэлт гэвэл амиа хорлолтын статистик. Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд жилд дунджаар 438 хүн амиа хорложээ. Цагт шилжүүлж үзвэл 20 цаг тутамд нэг монгол хорвоотой сайн дураараа салах ёс хийж буй аж. Тэдний 85 хувь нь эрчүүд, тэр дундаа 25-35 насныхан дийлэнх хувийг нь эзэлж байна Энэ нь ДЭМБ-ын гаргасан мэдээллээр амиа хорлолтоороо гуравдугаарт жагсахад хүргэсэн байна. Хөвгүүдийн ачаалал даах чадвар ч охидынхоос сул, доожоогүй болжээ. Насанд хүрэгчдийн хувьд ч эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байгааг ажиллах хүчний хүйсийн харьцаанаас харж болно. Энэ бүхэн эмэгтэйчүүдийн эрхийг хангая гэвэл эрчүүдэд анхаарлаа хандуулах нь хэрэгтэй болохыг хэлээд өгөх шиг.

ХҮЧИРХИЙЛЭГЧ ХЭН ЮМ БЭ?

Тийм ээ, мэдээж эрчүүд. Гэхдээ түр азнаарай. Бичвэрийн эхэнд дурдсан статистик мэдээллийг эргээд нэг харья.

Харсан бол одоо боловсролгүй, ажилгүй нь хэн болсныг та эргэн саналаа. Хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн, архичин, тамхичин нь хэн юм бэ? Эрчүүд. Нэгэнтээ Марс руу, аль эсвэл Ангараг руу илгээгээд асуудлыг шийдэж болохгүйгээс хойш ухамсарт нь суулгаж, эрчүүдээ балчираас нь хүчирхийллийн орчноос хол байлгаж, боловсролд нь анхаарч гэмээнэ хүчирхийлэлтэй бодитой тэмцэх болжээ. Зуун жилийн өмнө эхлүүлсэн эмэгтэйчүүдийн соён гэгээрүүлэх бодлого 200 хувь зорилгодоо хүрчээ. Одоо харин эргээд эрчүүдээ гэгээрүүлэх хөдөлгөөн өрнүүлэх хэрэг гарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрэгтэй хүн 2022-03-08 66.181.178.173

Уг нь эр эм хүйсийн яг адил тэгш гэвэл энэ бол жендэрийн тэгш байдал болно. Эмэгтэйчүүдэд илүү эрх олгох гэвэл фёминизм болно. Адилхан авч үзэх ёстой. Өнөөдөр Монгол галзуурсан феминизмын эрин үед бнаа. Бүх зүйлд эмэгтэйчүүд илүү эрхтэй. Дунд сургуулиасаа эхлээд л хөвгүүдийг зодож дээрэлхэж өссөн охидын ирээдүйтодорхой шдээ

Avatar

Зочин 2022-03-08 17.149.228.119

emegteichuudiin erhiin esreg bgaa erchuudiig Islamiin shashintai ornuud ruu n yavuulj jargaay l daa.

Avatar

Зочин 2022-03-08 172.58.29.48

Yag unendee emegteichuudiiiin hel baigaaa uria loozon ni hurtel baliar yalgavarlan gaduurhaltttai! EMEGTEICHUUDIIIN ERH BOL HUNIII ERH, HUNIII ERH BOL EMEGTEICHUUUDIIIIN ERH ch geh shig. Delhiiid er, ‘em huniiii erh gej baidaggui! HUNIII ERH BUYU ERCHUUUD EMEGTEICHUUUD TEGSH ERHTEI L gesen oilgolt baidag. Emegtei huiseereee turiii barij alivaaad davuu tal olj avna gedeg bol archaagui, sul baigaagiiin l shinj.

Avatar

Зочин 2022-03-08 192.82.80.103

emegteichuud gerees heterjihsen shdee

Avatar

Зочин 2022-03-08 213.87.128.242

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-08 50.205.213.203

Үнэндээ өнөөдрийн нийгэмд эмэгтэйчүүд нь эрчүүдээс илүү тааламжтай орчин, хүндлэл, тусгай үйлчилгээ, тусгай хүндлэл бүгдийг авч байгаа даа. Гэхдээ эр эмдээ биш. Эмэгтэйчүүд хариуцлага гэдэг зүйлээ бодож хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхэд анхаарах болсон байна. Хүчирхийлэл гээд ярьдаг ганц хоёр сэдэв, цөөн тохиолдлуудыг эрчүүдэд хамааруулдаг боловч хичнээн эрчүүд эмэгтэйчүүдийг хэл амны хүчирхийлэлд өртөж байгаа талаар болон бусад зүйлийн талаар эрчүүд ярихгүй юм даа.

Avatar

Зочин 2022-03-08 166.205.87.8

Hel amnii huchirhiilliig ch mun erchuud emegteichuudees iluu ih hiideg. Erchuud buh turliin huchirhiilleer erchuud iluurhene.

Avatar

Зочин 2022-03-08 17.149.228.119

erchuud hel amnii bolon busad buh turliin huchirhiilliig ch emegteichuudees iluu hiideg

Avatar

Зочин 2022-03-08 103.229.121.227

ТЭНЭГ МОНГОЛЧУУДАА ЖИНХЭНЭ ЭР ХҮН ШИГ ЭР ХҮНИЙГ ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛ ТИЙМ ЭРЧҮҮД ЭМСИЙГ ГОМДООХГҮЙ ГЭР ОРНОО АВААД Л ЯВНА АЙН

Avatar

Зочин 2022-03-08 66.181.161.91

Төр, Нам хоёрт ажиллаж байж эмэгтэй хүн эрхтэй гэдгээ мэдэрдэг,. бусад байдлаар Монгол Улсад эмэгтэй гэдгээ мэдрэх ямар ч боломж байхгүй

Avatar

Зочин 2022-03-08 103.80.210.183

янхануд харин сайхан мэдэрч байгаа шүү дээ.

Avatar

эр хүн 2022-03-08 202.55.188.44

монгол эмэгтэйчүүд, монгол сайхан ээжүүд маань хэтэрхий их атаархуу хэтэрхий их мунхагийн туйл болжээ. амьдрлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр зүтгэсээр байж дунджаас жаахан дээгүүр амьдрах мөчид эмэтэйчүүд тал талаас нийлж байгаад хүний амьдралийг доош хийх юм. бүр өдөр шөнөгүй муулах юм… хүн тайван амьдрах арга алга эр хүн би өөрийн ээждээ байр авч өгөөгүй хирнээ хадам ээждээ байр авч өглөө гол утга нь миний гэрт ирж гай битгий бол гэж. гэтэл тэнэг хадам дахиад л гэрт иргээд амьдралд гай

Avatar

Зочин 2022-03-08 202.21.109.71

Чи сайн хүн

Avatar

Зочин 2022-03-08 202.21.109.71

Би тэднээс тусдаа анхнаасөа хол байвал сайн

Avatar

Зочин 2022-03-08 66.181.161.111

Монгол шиг эмэгтэйчүүд нь эрх чөлөөтэй орон дэлхийд ховор шүү одоо бараг эрчүүдээ хүчирхийлдэг нийгэм байгуулж байгаа байхаа монгол

Avatar

Зочин 2022-03-08 82.135.30.192

Yu helseniig ni oilgo. Yamar nuhtsul uusseniig helsnees yavuulna gej heleegui. Bur neg heruuliin buzartai balainuud

Avatar

Зочин 2022-03-08 202.9.40.183

Ер нь бол Манжийн үед ч, коммунизмын үед ч эмэгтэйчүүдийг гадуурхаад байсан юм бол байхгүй л дээ. Зүгээр л тэгж байсан юм шиг Барууны суртал ухуулга 90 оноос хойш орж ирсэн. Учир нь Барууны орнууд Монголыг бүрэн судлаагүй, тиймээс хуучин Зөвлөлтийн Төв Азийн исламын шашинт орнууд шиг бодож байсан. Нөгөө талаар Япон, Солонгос шиг эцгийн эрхт ёс хэт давамгайлдаг гэж бодсон хэрэг. Энэ суртал ухуулга манайд бүр утгаа алдсан даа. Өнгөрснөө ч мэдэхгүй хүмүүс олширч.

Avatar

Зочин 2022-03-08 66.181.161.100

Mongol emegteitei bitgii suugaarai

Avatar

үнэн 2022-03-08 202.21.126.82

цэргийн албыг эр эмгүй бүгд хаах нь зөв. Дотооддоо зэвсгийн үйлдвэртэй болох хэрэгтэй, з****г эзэмших эрхийг бүх нийтэд нээлттэй болгох хэрэгтэй. Бидний газарзүйн байрлал, өнөөгийн цаг үе бидэнд тулгаж баина үүнийг. Бид цаашид оршин тогтнохыг хүсч байгаа бол өөр арга байхгүй. Биднийг хэн нэг нь хамгаална гэж боддог сэтгэлгээгээ авч хаях хэрэгтэй. Хэрвээ орос эсвэл хятад задарвал бидэнд том гамшиг нүүрлэнэ. Цагаачдын түрэлтийг зогсоож чадахгүй. БИД ШВЕЦАРИ ШИГ БАЙХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2022-03-08 202.21.109.39

Сэдэв агуулгаа анхаарч унш хө.

Avatar

emegteichuudiin zovlongiin eh uusver ni erchuud bish shvv, hun uuruu l zovlongiinhoo eh uusver ni baidag 2022-03-08 202.9.47.61

urh tolgoilohloh ni bvv hel AASHNAASAA bolood urh tolgoiloh bolomj ch oldohgui singleeree nasiig eleej bgaa 50 garaad hunii ehnertei unselstseed zogsoj bgaa emegteichuud zunduu bn shvv, aashaa zasdaa busguichuud min, tegvel nasan turshdaa hani ijilteigee amidarna, amidraliin achaagaa gantsaaraa uurehgui shd, aashaa zaschihval, hun shig hun bolchihvol hani ijiltei ch bolj chadna shvv

Avatar

Зочин 2022-03-08 202.9.47.61

emegteichuud uursdiiguu uruvduulehiin tuld erchuudiig gutaan doromjilj baij erhe ehamgaalah yum biz dee, tiim surhii yum bol nasaaraa turhumduu amidraad etseg eheeree tejeelgeed, turhumduu utluhgui yu. erchuud hezee ch bie bieniihee deerees haluun us , coffee asgaj shalz tulaan hiij bgaagui hsvv, emegetichuudiin heruul, doromjloloos ger bul salalt uusdeg tuhai hen ch bicheeggui, trer olon urh tolgoilsn emegteichuudiin chin 90% ni hel amnaasaa bolj ger bvlee sunuusun humuus bgaa hsvv, sudlaaduz

Avatar

Зочин 2022-03-08 66.181.182.254

Жэндэр гэсэн заваан юмыг одоо болих хэрэгтэй. Төрөлхийн байгалаасаа өгөгдсөн өгөгдөл амьдрал дээр хэрэгждэг. Эрэгтэй нь биеийн хөгжил илүү. Маргаан сэтгэл оюунаар, биеээр болно. Сэтгэлээрээ хичнээн эмэгтэй эрчүүдийг хүчирхийлдэгийг хэн ч тоолохгүй. Уурлаад биеийн хүчээ харуулбал шууд хэрэгтэн. Эмэгтэйчүүд эрчүүдийг өдөөд гоё ганган хувцаслахаас эхлээд ааш авир гаргана. Зөнгөөрөө үйлдэл үзүүлбэл бэлгийн дарамтлагч. 5 секундээс удаан харвал бэлгийн дарамт. гэх мэт

Avatar

Зочин 2022-03-08 139.5.217.137

Эмэгтэй хүнд хөрөнгө оруулж боловсрол олгох нь үр дүнгүй зүйл гэдгийг эрчүүд минь сайн харж ав. Боловсролын хөрөнгө оруулалтыг дандаа эмэгтэйчүүд мартдаг. Тэр хөрөнгө эрчүүдийн карманаас гардаг. Одоо болно хүүхнүүд гэртээ бай.

Avatar

Зочин 2022-03-08 17.149.237.73

Ta nar bayan tsatgalan amidruulj chadval emegteichuud ajillah shaardlagagui, gertee suuj bolno shdee

Avatar

Зочин 2022-03-08 139.5.217.137

Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо бага байх нь эдийн засагт үр дүн гарна. Шуналтай хүүхнүүд олон болжээ.

Avatar

Зочин 2022-03-08 166.205.87.8

Hetsuu yum bee? Gertee suu gheer n suuy l gelee. Gertee suuh gheer shunaltai gd bhiin. Ajillay gheer hagas tsalin uguud bhiin. Ugaasaa erchuud 2 hunii ajil hiigeed ireheer ediin zasagt yalgaa bhgui.

Avatar

Зочин 2022-03-08 17.150.217.166

chiniiheer tegeed emegteichuud tsalin baga dooguur tuvshind baigaa hernee erchuudtei tentsuu uureg hariutslaga huleeh uu?

Avatar

Зочин 2022-03-08 202.9.47.61

uuruu hudulmurluj amidar, parazit guai. Esvel chamaig hiisen etseg, eheeree tejeelge.

Avatar

Зочин 2022-03-08 166.205.87.8

Hunii huuhdiig turuulsen hun tegeed parazit uu? Ehner tejeehgui bol teegch eh, huuhed asragch hulsul. Ugaasaa erh tegsh ajillaj tsalinjih nuhtsul n burdtel tejeelgeed l baij baiya.

Avatar

Зочин 2022-03-08 172.58.29.48

Baliar parazit huuhen baindaa. Iiim emegteigeees hol bai!

Avatar

Зочин 2022-03-08 103.26.195.77

Эр эм ялгаа байхгүй хүнээсээ л болно. Бусармаг буруу бузар зүйл хийгээд явах нь хүйсээс гэхээс илүү хүнээсээ шалтгаалдаг болсон цаг

Avatar

зочин 2022-03-08 66.181.186.101

Гэр бүл салалтын 90 хувь нь эхнэрүүдээс шалтгаалдаг гэж би үздэг. Ер нь эрчүүд бол гэр амьтай. Эмэгтэй хүн хаашаа ч явж мэднэ. Одоо цагт хүчирхийлэгч нь эмэгтэйчүүд болсон юм бишүү. Тэдний үс нь урт ..гэдэгтэй санал нийлдэг. Нэг муухай аашлахаараа газар тэнгэр нийлүүлдэг эмэгтэйчүүд олширсон. Жаахан боловсрол олчихоод биеэ тоогоод алсыг харна гэж бүр байхгүй шүү. Мэдээж сайн эмэгтэйчүүд олон л байгаа. Тийм учраас эрэгтэй, эмэгтэй гэж намчирхсан байдлаар биш тухайн хүнээр нь тунгааж үзэх хэрэгтэй

Avatar

зочин 2022-03-08 66.181.186.101

Гэр бүл салалтын 90 хувь нь эхнэрүүдээс шалтгаалдаг гэж би үздэг. Ер нь эрчүүд бол гэр амьтай. Эмэгтэй хүн хаашаа ч явж мэднэ. Одоо цагт хүчирхийлэгч нь эмэгтэйчүүд болсон юм бишүү. Тэдний үс нь урт … гэдэгтэй санал нийлдэг. Нэг муухай аашлахаараа газар тэнгэр нийлүүлдэг эмэгтэйчүүд олширсон. Жаахан боловсрол олчихоод биеэ тоогоод алыг харна гэж бүр байхгүй шүү. Мэдээж сайн эмэгтэйчүүд олон л байгаа. Тийм учраас эрэгтэй, эмэгтэй гэж намчирхсан байдлаар биш тухайн хүнээр нь тунгааж үзэх хэрэгт

Avatar

зочин 2022-03-08 66.181.189.225

Монголын нийгэм улам л хэрцгий хүний ёсноос гадуур болж байгаа нь харамсалтай Энэ харгис хүн хүнээсээ уучлалт гуйж мэддэггүй хүн хүнээ хайрладаггүй нийгэм хэзээ дээрдэх вэ Манай эрчүүд залуу үеийнхэн нь ч эмэгтэй хүнд хаалга нээж өгч мэддэггүй тийм наад захын хүмүүжил боловсролыг ээж нар ч сургууль багш нарт төлөвшүүлж чадахгүй эцгийн эрхт ёсоо яриад бүдүүлэг түрэмгий харчуул нь хүний охидуудыг эцэггүй хүүхэдтэй хаяад л хэзээ энэ нийгэм дээрдэх вэ

Avatar

Зочин 2022-03-08 202.179.24.4

20-р зууны эхээр эмэгтэйчүүдийн цалин харьцангуй бага байсныг эсэргүүцэж жагссан юм билээ. Бас сонгууль өгүүлдэггүй байсан гэсэн. Тэрийг л эсэргүүцэж жагссаныг тэмдэглэдэг шт ер нь бол. Монгол хүүхнүүд бол бүх юманд оролцоод тамхи татаад явж байсан.

Avatar

Зочин 2022-03-08 64.119.17.154

Хэн тэр хүчирхийлэгч эрчүүдийг өсгөсөн бэ?
Эрэгтэй хүүхдэд ээж нарын нөлөө маш их байдаг. Эр эм гэж хувааж, комунист, ангич байдлаар асуудлыг ойлгож байгаа нь өөрөө буруу. Асуудлын үндэс суууриар нь, том зургаар нь харахгүй бол хэзээ ч зөв шийдэл гарахгүй.

Avatar

Зочин 2022-03-08 216.38.195.77

@?

Avatar

Зочин 2022-03-08 202.179.24.4

Охидуудаа сургуульд явуулаад арчлаад тордоод хөвгүүдээ гаргуунд нь хаяад нөхрөө зодоод байхаар ямар олигтой эрчүүд бий болов гэж тийм үү.

Avatar

Зочин 2022-03-08 192.82.80.103

tuislhsral harin erchuudiig hamgaal emegteichuduees emegteichuud horon uzen tadalt ihde , yalgavrlsan zangaa boli ger buliin hucherhuilchin emegteichudees eheldeg

Avatar

Зочин 2022-03-08 64.119.20.251

…үр хүүхэд,эцэг эх,эмээ,өвөө ч элдэвлэн харааж хүчирхийлэгч эмсийг та нар юу гэнэ вэ.Йливаа зүйл эмсээс эхтэй шүү….Хөнжил дамжсан эмсээс адын бузар эхэлдэг ..гэж нэгэн суут ухаантан хэлсэн бдагийг санамой.Угтай төрийн бодлого нь дампуурсанаас хамаарч ёс бус бүхэн үүссэнийг санаж Эцгийн эрхэт ёсоо хатуу чанд сахь111

Avatar

Зочин 2022-03-08 17.149.237.73

etsgiin erhet yosoos l buh asuudal uuseed bna. Etsgiin erhet yosnii surgadgaar er hun huchtei bh yostoi, emegtei hun eregtei hunii erhend bh yostoi gdg zuilees l erchuud huchirhiilegch bolood bna.

Avatar

ахмад 2022-03-08 64.119.20.251

Давиад л туйлшрал .Аливаа асудлыг өрөөсгөлөөр сөргөлдүүлж тавьдагийн гай наадах чинь.Түүнээс биш эрэгтэй ,эмэгтэй хүний хүйсээс болж байгаа юм ч биш. Яс юман дээр боловсролын зөрөөнөөс болоод байгаа ч юм биш шүү.Аль өндөр боловсролтой гэх хэдэн хавтас өвөрлөсөн сээхэгнүүр ёс зүйгүй,хүчирхийлэгч охид,хүүхнүүдийг тэр гэх вэ.Хоосон толгойтой,хормой задгаа,төрсөн биеэ арилжааны лагүүн дээр тавьж авлига,албан тушаал,, хомхой сэтгэл, хорлол,ад шуналын хязгааргүй хүслээ гүйцлдүүлэн эр нөхөр,үр ,

Avatar

Зочин 2022-03-08 103.57.95.47

Erchuudiig gegeeruleh n zuv. gehdee bas 1 gol yumiig orhigduulaad baina. huchirhiilegch er hun tengerees unaagui ehees tursun baigaa. terniig 1 eej usguj humuujuulsen baigaa. suuliin ued yum bolgon ruu uschsen, yum bolgoniig doosh n hiij gutaadag, uuruusuu busdiig buruutgadag, heruulch bas zodoonch emegteichuud mash ih bolson.eregtei huuhduud eejteigee iluu oir baidag. tegeheer bodood uzehgui yu yagaad tiim erchuud olshirood baigaag

Avatar

Зочин 2022-03-08 66.181.161.28

Коммунизм бол мартын 8 л юм байна үгүй хийх цаг иржээ

Avatar

Зочин 2022-03-08 17.149.237.73

asuudliig unen zuv talaas n hunduj bna. Amerikd ungut arist humuus niigmiin tsuuhun huviig ezeldeg murtluu, shorond horigdogsdiin diilenhiig ezelj bdgiin gol shaltgaan n ungut arist humuus bolovsrol ezemshih bolomj baga bdagtai holbootoi gj gargasan sudalgaa bdg.
Busad aziin ornuudtai haritsuulahad Mongold eregtei huuhdiig bolovsroltoi, zuv tuluvshiltei, hariutslagatai bolgoj tuluvshuulehiin orond, er hun muu ch emiin deer, busad erchuudees huchtei bh gh mt "toxic masculinity" suulgaad bdg shig.

Avatar

Зочин 2022-03-08 210.238.186.160

demjij bna. Eregtei hun yahav har bor ajil yu ch hiisen ami zuuna gej boddogtoi holbootoi. Deed bolovsrol ezemshij bui humuusiin ihenh ni emegteichuud.

Avatar

Иргэн 2022-03-08 192.82.78.72

Эрчүүдийг гэгээрүүлнэ гэж зөв. Соёлгүй, Пиз гэж алхам тутамдаа хашгирсан хүмүүс маш их болжээ.

Avatar

Дайны Зөв, буруу нь ядаж 40-50 жилийн дараа түүх л харуулана доо 2022-03-08 202.126.89.249

АРД ИРГЭД БИД нь Социализмас Ардчилсан нийгэмд шилжин орж ирээд 40 шахам жил өнгөрсөн ч Ямар Нийгэмд амьдраад буйгаа одоо болтол Ойлгохгүй, Ухаарахгүй, Иргэн бүр Ажил, Амьдралын Ойр, Холын ямарч Зорилгогүй, Төлөвлөгөөгүй, Туршлагагүй, Хийж Бүтээсэн & Олигтой Чадах Юмгүй , Үргэлж Сэтгэлийн Хөөрөлд автдаг, зүгээр л Нийгэм & Улс төрөө Харааж Зүхэж Үзэн ядсан байдалтай Амьдарсаар….Хоногийн хоолоо яая гэж байж Орос Украйны дайныг амтай бүхэн Зөв, Буруу гэж хэлэлцэнэ..

Avatar

Зочин 2022-03-08 139.5.219.165

ЭМС БУРХАД ЮМ БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2022-03-08 192.82.77.90

эмэгтэйчүүд жинхэнэ хүчирхийлэгч ш лдээ. Муу санаа эзнээ отдог юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж