Ойрын өдрүүдэд твиттерт "I stand with Putin" буюу "Би Путинтэй хамт" гэсэн хаштаг газар авчээ. Тэгвэл эдгээр хаштаг ашигласан 100 гаруй хаягуудыг хуурамч бөгөөд зохион байгуулалттай хөдөлгөөн өрнүүлж байна гэж үзэж твиттерээс хориглолоо.
Твиттерийн хэвлэлийн төлөөлөгч тэдгээр хаягуудын гарал үүсэл, холбоосыг судалж байгаа бөгөөд "платформыг ашиглах, спам илгээх бодлогыг" зөрчсөн гэж үзэн бүртгэлүүдийг хориглосон гэж мэдэгдэв.
Путиныг дэмжсэн хаштагийг олон дахин жиргэсэн хаягууд арав хорьхон дагагчтай байжээ. Гэвч твиттерийн жинхэнэ хаягууд энэ талаар жиргэх нэрийдлээр мөн л "I stand with Putin" хаштаг ашигласнаар уг трэнд хоёр дахь удаагаа давалгаалсан байна. Энэ нь анхнаасаа зориуд анхаарал татах парадокс байсан гэж Катарын Хамад Бин Халифа их сургуулийн профессор Марк Оуэн Жонс хэлэв. Марк Оуэн Жонс нь хуурамч хаягуудыг анх илрүүлсэн ажээ.
ЭХ СУРВАЛЖ: NBC
Холбоотой мэдээ