Жижи Хадид загварын долоо хоногийн орлогоо Украинд хандивлана | News.MN

Жижи Хадид загварын долоо хоногийн орлогоо Украинд хандивлана

Жижи Хадид загварын долоо хоногийн орлогоо Украинд хандивлана

Жижи Хадид загварын долоо хоногийн орлогоо Украинд хандивлана

“Versace”, “Moschino”, “Michel Kors” зэрэг дэлхийн алдартай олон брэндүүд өнгөрсөн өдрүүдэд 2022 оны намар, өвлийн коллекцоо танилцуулсан. Тэгвэл өдгөө 26 настай супер модель Жижи Хадид загварын долоо хоногоос олсон бүх орлогоо Украины дүрвэгсдэд хандивлахаар болжээ.

Тэрбээр загварын долоо хоногийн зургуудаасаа инстаграмдаа хуваалцаад “Бид өөрсдийн ажлаараа дамжуулан эерэг өөрчлөлтийг бий болгохыг хүсч байна” гэж хэлсэн байна. Украины дүрвэгсдээр зогсохгүй Палестинд байгаа хүмүүст ч цаашид туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

“Бидний харах нүд, зүрх сэтгэл хэзээд хүн төрөлхтөний шударга бус явдалд нээлттэй байх ёстой. Улс төр, арьс өнгө, шашин шүтлэг үл хамааран бид бүгдээрээ ах дүүс мэт байгаасай. Эцсийн эцэст удирдагчид биш гэм зэмгүй хүмүүс дайны төлөөсийг төлдөг” гэж тэр хэлэв. Хэлсэн үгнийхээ төгсөлд тэрбээр “Украинаас савраа тат. Палестинаас савраа тат. Энх тайван. Энх тайван. Энх тайван” гэжээ.

Жижи Хадид Орос, Украины мөргөлдөөний талаар өнгөрсөн сард ч инстаграм хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр Оросын түрэмгийлэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, ерөнхийлөгч Владимир Путиныг буруутгаж байв. “Путины энэ үйлдэл дэлхий дахины ардчилсан улсуудыг аюулд оруулж байна. Бусад улс орнууд ч гэсэн юу байна түүгээрээ Украинд туслахыг уриалж байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-08 213.87.128.242

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-08 66.181.161.100

Orosiin buruu ni unen orosiig dagasan uls ornuud yaduu baidag

Avatar

Ard 2022-03-08 69.181.156.119

Umhii amaa tat gulug mini. Chamaas iluu hudulmurluj bas handivlaj chadaj baina.

Avatar

Bav 2022-03-08 66.181.161.127

Erguu yan han

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж