АНУ нефть импортлох шинэ нийлүүлэгч орныг хайж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.08-нд нийтлэгдсэн

АНУ нефть импортлох шинэ нийлүүлэгч орныг хайж байна

АНУ нефть импортлох шинэ нийлүүлэгч орныг хайж байна

АНУ-ын засгийн газар ерөнхийлөгч Жо Байденыг Саудын Арабт айлчилж, тус  улсаас нефтийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүсэлт тавихаар төлөвлөж байгаа сурагтай. АНУ-ын улс төрийн мэдээллийн "Axios" сонины мэдээлснээр, "ОХУ-ын Украинд түрэмгийлснээс үүдэлтэй дэлхийн эрчим хүчний хямралыг шийдвэрлэхээр Цагаан ордон улайрч байна. Нефтийн шинэ ханган нийлүүлэгч орон хайх аялалдаа ерөнхийлөгч энэ хавар гарах болно" гэжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Айлчлалын тов хараахан зарлаагүй байгаа ч  хэд хэдэн улсаас газрын тосны нэмэлт импорт хүсэх боломжтой" гэжээ.

Үүний зэрэгцээ АНУ, Венесуэлийн албаны хүмүүс мөн газрын тосны хоригийг зөөлрүүлэх талаар ярилцсан гэх мэдээлэл байна. АНУ-ын хэд хэдэн хууль тогтоогчид Венесуэлийн газрын тосоор Оросын нефтийг орлоход тустай гэж үзсэн хэмээн “New York Times” сонинд бичжээ. АНУ одоогоор түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүний импортын 10 хувийг Оросоос авдаг.

Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси  Ням гаригт мэдэгдэл хийхдээ, АНУ-ын хууль тогтоогчид Москваг тусгаарлах, түүний дотор Оросын газрын тос, эрчим хүчний бүтээгдэхүүнийг АНУ-д нийлүүлэхийг бүхэлд нь хориглох "хатуу хууль тогтоомжийг судалж байна" гэж мэдэгдэв.

Байден өнгөрсөн жил уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэмээн Канад-АНУ-ын нефть дамжуулах хоолой болох "Keystone XL"-ийг цуцалсан юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж