Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан “элдэвтэй” дуучин С.Гантогоо хэвлэлийнхэнд найз бүсгүйн сураг дуулгаж байсан удаагүй. Тэрбээр энэ удаа Минотой нэр холбогджээ.
Эрх хонгор дуу, гэнэн яриатай Т.Номин анх загварын тайзан дээр алхаж явахдаа олж авсан Мино нэрээрээ өдгөө олонд танигдаж, "Хатариш" дууныхаа нэрээр овоглогдсон. Цагтаа “Sound of kiss” охидын хамтлагт дуулж, хошин урлагийн “Эмоци” продакшнд харъяалагдаж амжилттай явсан уран бүтээлч. Түүний хувьд “Хайрлаж болох уу?”, “Амьдралд тавтай морил” гэх мэт дэлгэцийн уран бүтээлд тоглосон байдаг.
Дуучин С.Гантогоо 2017 онд “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг 2” шоуны шилдэг оролцогчдын нэг болсон юм. Тухайн үед гавьяат жүжигчин Т.Ариунаагаас "Монголын рок поп урлагт тавтай морил" гэсэн үг сонсч байсан тэрбээр кино урлагт авьяасаа сорьж байв. Саяхан хосууд сошиал хаягаараа дамжуулан дагагчдадаа хамтдаа хөдөө зугаалж яваагаа дэлгэсэн нь ч үүнтэй холбоотой байж мэдэх юм.
Холбоотой мэдээ