Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Амгаланзаяагаас Нисэхийн тойрогт шатсан 16 давхар барилгыг дахин ашиглаж болох эсэх талаар тодрууллаа. Цагдаагийн байгууллагаас гэрчийн мэдүүлэг авсныг мэдээлэв. Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын ажлын зөвшөөрлөө авсан, Онцгой байдлын дүгнэлттэй, Монгол Улсад мөрдөгдөж буй стандарттай барилга байсан гэв.
-Нисэхийн тойрогт 16 давхар орон сууцны барилга шатаж, их хэмжээний хохирол учирсан. Галыг унтраахад хүндрэл гарав уу?
-Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр /2022.03.06/ 14:07 цагт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн тойргийн хажуу талд барилга шатаж байна гэсэн дуудлага ирсэн. Гал түймрийн дуудлагын дагуу дөрвөн ангийн 40 алба хаагч ажиллаж, галыг бүрэн унтраалаа. Эхний анги очиход гал хурдтай тархсан, утаажилт ихтэй байсан. Барилгын гадна фасадны хөөсөнцөр эрчимтэй шатаж байсан.
Барилгын дэргэд шатахуун түгээх станц байсан учраас алба хаагчид галд өртөхөөс сэргийлж ажилласан. Алба хаагчид нийтдээ хоёр цаг гаруй хугацаанд галыг бүрэн унтраасан. Онцгой байдлын газраас хоёр автомеханик шат гаргасан. Энэ шат нь есөн давхар барилга хүртэл сунаж ажиллах боломжтой.
-Алба хаагчид 12 хүний амийг аварсан гэсэн. Газар дээр нь очиход барилга дотор хүн байсан уу?
-Онцгойгийн алба хаагчдыг очиход барилга дотор ажилчид байсан. Нийт 12 хүнийг утаажилтын бүсээс гаргаж, аварсан. Барилгын гадна талд фасадны ажил хийж байсан юм билээ.
-Гал гарсан шалтгааныг тогтооход хэр хугацаа шаардагдах вэ?
-Онцгой байдлын газрын тухайн өдрийн жижүүрийн байцаагч, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээч, харъяа дүүргийн цагдаагийн байгууллагын мэргэжилтэн зэрэг албаныхан гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Эцсийн дүгнэлт хэзээ гарахыг хэлж мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага дээр хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж байна. Тэндээс шинжээч томилж, дүгнэлт гаргаж өгөхийг шаардана.
-Шатсан барилгыг дахин ашиглах боломжтой юу?
-Барилгыг дахин ашиглаж болох эсэх талаар Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргаж ажиллана. Бид гал түймрийг унтраасны дараа тухайн барилгыг хариуцаж байсан иргэнд хүлээлгэж өгсөн. Дүгнэлт гарсны дараа хохирлын хэмжээ нэгдсэн дүнгээр гарна.
Irged 2022-03-07 192.82.77.105
Huusuntsur tsavuugaar hiij bgaa gadna fasaduud durelzen shatnaa. Zahialagch guitsetgegch 2 bol ter bairand ogt amidrahgui harin orshin suuhiin tuld munguu ugch bui irged hohirdog. Golduu irged shuud zahialagch baij hezee ch chaddaggui.
Zochin 2022-03-07 59.153.113.151
Унтраав уу өөрөө унтарсан байх аа
Зочин 2022-03-07 66.181.183.95
Ийм л барилгыг улсын комисс хүлээж авдаг байхгүй юу. Энэ барилга шатаж мэдэгдэж байгаа болохоос.
Аюулгүй орчинд амьдрах эрх 2022-03-07 202.9.41.25
Энэ үйл явдал бол ярилцаад сэтгэгдэл бичээд өнгөрөх асуудал биш, барилгыг дуустал нь давхарлаж байхад нь юу хийж байв , хариуцлага ярих хэрэгтэй, мөн одоо БҮХ БАРИЛГАТАЙ холбоотой мэдээлэл өгөх нь зөв, мөн захиалагчид барилгын гадна доторх материалыг сайн судлах нь зөв юм байна
Зочин 2022-03-07 103.57.95.47
Huusunsturiig dulaalgad haa saigui heregleseer baigaa. Horigloson yum baihgui. Hamgiin gol n standart. Gal demjdegui nemeltuudiig n hiisen baih yostoi. Mongolchuud hyamdiig n bodood hiihgui baigaa. Medseer baij tiim huusuntsur hiij borluulsan, avch ashiglasan gariudiig bugdiig n shorond hiih heregtei
Зочин 2022-03-07 202.9.47.55
Бидэнд үйл ажиллагааны явцын хяналт гэдэг юм бүх салбарт алдагдсан байна. Ганцхан барилга ч бус . Технилогийн хариуцлага маш нарийн байх , үйлдвэрлэлийн явц дахь нарийн чанарын шаардлага үнэхээр алдагдсан бололтой.
Зочин 2022-03-07 132.194.33.140
– 75
Зочин 2022-03-07 87.88.162.139
Хогийн2 монгол шүү
Зочин 2022-03-07 213.87.163.12
!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-03-07 203.91.115.52
Иргэд ийм барилга авч болохгүйн бна шүү Нэг айлд гал гарахад нийтээрээ хэдхэн минутанд шатах нь байна
Зочин 2022-03-07 202.9.41.137
ямар хөөсөнцөр байсан юм бол?
Зочин 2022-03-07 66.181.179.95
Ямар юмных нь стандартын дагуу байх вэ дээ, хулхи гал дэмждэг хеесенцер ашигласан нь тодорхой байхад
МОНГОЛ БАЗАЛЬТ БИДНИЙ. АВРАЛ 2022-03-07 103.229.120.74
ХЯТАДАД БАРИЛГАД ХООСОНЦОР ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛООД УДАЖ БАЙНА . ХЯТАДАД ГОЛОГДОЖ АЖИЛЛАЖ ЧАДАХГУЙ БОЛСОН ОЛОН УЙЛДВЭР МОНГОЛД БАЙГУУЛАГДСАН МОНГОЛ УЛС МААНЬ АЮУЛТАЙ ХОРТОЙ УЙДВЭРУУДИЙН ХОГИЙН САВНЫ ЦУГЛУУЛГА БОЛООД УДАЖ БАЙНА ДАА МОНГОЛ БАЗАЛЬТЫГ ЗАСГЫН ГАЗРААС БОДЛОГООР ДЭМЖИЖ БАРИЛГЫН ГОЛ БУТЭЭГДЭХУУН БОЛГОХ ЕСТОЙ
Зочин 2022-03-07 202.9.47.55
Тэгээд дотоодод үйлдвэрлэгдсэн юм бүгдийн нийлүүлэлт , өрсөлдөөн бага тул үнэ өндөр байгаа нь тийм… байна. Олон олон базальт материалын жижиг дунд үйлдвэрүүд байх хэрэгтэй юм уу даа.
zochin 2022-03-07 150.129.142.100
араа хамгаалаад бас стандарт эд нар гэчжээ. Ийм иргэдийг галд шатаах зорилготой стандарт байдаг юм уу
Зочин 2022-03-07 202.55.188.41
Mongold standard gej baidgui shd
Зочин 2022-03-07 64.119.21.157
Монгол стандарт гэж юу байдгийн нохой долоо. Хэн юу дуртайгаа хийдэг газар биз дээ.
Зочин 2022-03-07 188.32.188.182
Оршин суугчид орсон бол яанаа.
ТӨР ЗАСГИЙН БУРУУ ШИЙДВЭРЭЭС Л ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ АЛДАГДСАН !!! 2022-03-07 202.126.88.222
ТӨР ЗАСГИЙН БУРУУ ШИЙДВЭРЭЭР Л ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ АЛДАГДСАН. ТӨЛӨВЛӨЛТИЙГ АЛДАГДУУЛЖ ЗАВХРУУЛСАН ХОТОО ТӨР ЗАСАГ, ДАРГА НАР ӨӨРСДӨӨӨ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛЖ ЦЭГЦЛЭЭЭ !!!!!
Зочин 2022-03-07 103.212.118.164
Энийг стандарт гэх үү. Боль боль, стандарт гэж ер нь юу вэ? Аюулгүй байдал хаягдсан байна.
Иргэн 2022-03-07 139.5.216.219
Мэргэжлийн хяналт ,стандартын байгууллагууд буруу ажиллаж байна.
Зочин 2022-03-07 202.21.109.47
huurhii bas neg hun hetsuu l baigaa mongolchud haritsalgui baidal mon ch hohirold hurgene shuu za yahv gaigui bizdee geed l tegeed dusaaaa mongo tog eruul menderee hohiroostoi