Монголд мөрдөгдөж буй стандартаар барьсан барилга гэв

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Монголд мөрдөгдөж буй стандартаар барьсан барилга гэв

Монголд мөрдөгдөж буй стандартаар барьсан барилга гэв

Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Амгаланзаяагаас Нисэхийн тойрогт шатсан 16 давхар барилгыг дахин ашиглаж болох эсэх талаар тодрууллаа. Цагдаагийн байгууллагаас гэрчийн мэдүүлэг авсныг мэдээлэв. Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын ажлын зөвшөөрлөө авсан, Онцгой байдлын дүгнэлттэй, Монгол Улсад мөрдөгдөж буй стандарттай барилга байсан гэв. 


-Нисэхийн тойрогт 16 давхар орон сууцны барилга шатаж, их хэмжээний хохирол учирсан. Галыг унтраахад хүндрэл гарав уу?

-Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр /2022.03.06/ 14:07 цагт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн тойргийн хажуу талд барилга шатаж байна гэсэн дуудлага ирсэн. Гал түймрийн дуудлагын дагуу дөрвөн ангийн 40 алба хаагч ажиллаж, галыг бүрэн унтраалаа. Эхний анги очиход гал хурдтай тархсан, утаажилт ихтэй байсан. Барилгын гадна фасадны хөөсөнцөр эрчимтэй шатаж байсан.

Барилгын дэргэд шатахуун түгээх станц байсан учраас алба хаагчид галд өртөхөөс сэргийлж ажилласан. Алба хаагчид нийтдээ хоёр цаг гаруй хугацаанд галыг бүрэн унтраасан. Онцгой байдлын газраас хоёр автомеханик шат гаргасан. Энэ шат нь есөн давхар барилга хүртэл сунаж ажиллах боломжтой.

-Алба хаагчид 12 хүний амийг аварсан гэсэн. Газар дээр нь очиход барилга дотор хүн байсан уу?

-Онцгойгийн алба хаагчдыг очиход барилга дотор ажилчид байсан. Нийт 12 хүнийг утаажилтын бүсээс гаргаж, аварсан. Барилгын гадна талд фасадны ажил хийж байсан юм билээ.

-Гал гарсан шалтгааныг тогтооход хэр хугацаа шаардагдах вэ?

-Онцгой байдлын газрын тухайн өдрийн жижүүрийн байцаагч, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээч, харъяа дүүргийн цагдаагийн байгууллагын мэргэжилтэн зэрэг албаныхан гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Эцсийн дүгнэлт хэзээ гарахыг хэлж мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага дээр хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж байна. Тэндээс шинжээч томилж, дүгнэлт гаргаж өгөхийг шаардана.

-Шатсан барилгыг дахин ашиглах боломжтой юу?

-Барилгыг дахин ашиглаж болох эсэх талаар Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргаж ажиллана. Бид гал түймрийг унтраасны дараа тухайн барилгыг хариуцаж байсан иргэнд хүлээлгэж өгсөн. Дүгнэлт гарсны дараа хохирлын хэмжээ нэгдсэн дүнгээр гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж