Гадаадын иргэдэд зориулсан Fight for Ukraine (fightforua.org) сайт гуравдугаар сарын 5-нд нээгдэж, Украинд туслан, байлдах хүсэлтэй иргэдийг бүртгэхээр болжээ.
Украины Ерөнхийлөгч Зеленский өөрийн илтгэлдээ хамтран тулалдах сонирхолтой гаднын улсын иргэдэд зам нээлттэй гэж мэдэгдсэн билээ.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Манай орны төлөө тулалдахаар 52 орны 20 мянган хүн хүсэлт ирүүлсэн. Ихэнх нь АНУ, Хятад, Францын иргэд байна. Америкийн 3000 ахмад дайчин ирж байна. Беларусь, Литва, Латви, Эстони, Польшийн иргэд фронтод байлдаж байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: WISH TV
Холбоотой мэдээ