Брент төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 139 долларт хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Брент төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 139 долларт хүрэв

Брент төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 139 долларт хүрэв

Лондоны ICE бирж дээр Брент төрлийн газрын тосны тавдугаар сарын фьючерс гэрээний үнэ 9.03 хувиар өсч, 2012 оноос хойш анх удаа нэг торх нь 128.78 ам.долларт хүрчээ. "Business insider"-т мэдээлснээр, Даваа гаригт Брент төрлийн газрын тосны үнэ 129.75 ам.доллар болжээ.

Хамгийн сүүлд буюу 2012 оны гуравдугаар сард Брент төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 128 ам.доллар давж байсан аж. Харин WTI төрлийн газрын тосны фьючерс гэрээний үнэ Даваа гаригийн өглөөний байдлаар 8.73 хувиар өсч, 125.78 ам.долларт хүрсэн байна.

Лондоны "ICE Futures" биржийн мэдээллээс харахад, Брент төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн хоёрдугаар сард илүү өсөлттэй байжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 2-ны өдөр нэг торх нь 138 ам.долларт хүрч өссөн байна.

“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Брент төрлийн газрын тосны үнэ арилжаа эхэлснээс хойш богино хугацаанд нэг торх нь 139 ам.долларт хүрчээ. Үүнд АНУ ОХУ-ын газрын тосны экспортод хориг тавихаар болсон нь голлон нөлөөлж буй аж.

 

Өнгөрсөн долоо хоногт 21 хувиар өсөөд байсан Брент төрлийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар 18 хувиийн өсөлт үзүүлэв. Үүнээс гадна Саудын Араб ирэх сард Азид нийлүүлэх “arab light” газрын тосны үнийг нэг торхыг нь 4.9 ам.доллар болгож нэмэгдүүлжээ.

Дэлхийн хэмжээнд газрын тосны зах зээлд нийлүүлэлт тасалдаж, үнэ өсөх нөхцөл бүрдээд байна. Тухайлбал, OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн орон Ливийн гарц өдрийн дүнгээр огцом буурч, 920 мянган баррель болжээ.

Эх сурвалж: BLOOMBERG, TASS, BUSINESS INSIDER, RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж