Австралийн Ерөнхий сайд Сидней хотод гадаад бодлогын талаар урт илтгэл тавив. Тэрбээр Хятад улсын Оросын түрэмгийллийн эсрэг өнөөг хүртэл үзүүлж буй хариу арга хэмжээг онцлон тэмдэглэжээ.
Скотт Моррисон "Дэлхийн энх тайван, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх амлалтыг Хятад улс олон жил ярьсаар ирсэн. Тиймээс түүхийн энэ хэцүү мөчид зүгээр нэг амлалт бус үйл хэрэг болгон хөдөлж чадах эсэх нь Хятадаас хамаарна” гэж хэлэв. Өвлийн Олимпийн үеэр Ши Жиньпин, Путин хоёрын уулзалт төдийлөн эерэг бус, ажлын шугамаар бус байсан гэж Моррисон таамаглажээ.
Тэрбээр “Оросын түрэмгийллийг зэмлэн буруушааж, мөн адил хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд Хятад улс дэлхийн бусад улстай нэгдэх хэрэгтэй. Учир нь Хятад Орост нөлөө үзүүлж чадна” гэж нэмж хэлэв. Сүүлийн жилүүдэд Австралийн дотоодын хэрэгт Хятад ихээхэн оролцож байгаа гэх ажиглагчид олширчээ. Тиймдээ ч тус хоёр улсын харилцаа эрс муудсан юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ