Араар нуугдагч... | News.MN

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Араар нуугдагч…

Араар нуугдагч…

Амаа мэдэхгүй, айлын хүүхдүүдийг элдвээр хэлчээд асуудал болохоор ах, эгчийнхээ араар ордог хүүхдүүд байдаг даа… "Numbur one” хөдөлгөөнийг зохион байгуулагч залуу өөрөө намын нэгдүгээр хүн болжээ. Албан тушаалын хувьд тэргүүн эгнээнд очсон ч арга барил нь арын эгнээний хэвээрээ. Ах нарынхаа ард нуугддаг янзаараа.

Н.Энхбаярыг хаан шиг байхад хажууд нь байж, М.Энхболдыг засаглаж ахуйд алга ташин сууснаа хаврын хавсарга шиг хавсарч унагаан, У.Хүрэлсүхийн замыг зассаны хүчинд тэр гал тогоог нь барьсан. Болохгүй бүтэхгүй, бугшсан, ялзарсан улс төрийг цэвэрлэхийн тулд энэ бүхнийг хийсэн гэдэг. Тийм ч биз, үгүй ч биз. Албан тушаалын төлөө ах нараа түлхээгүй гэсэн нь амьдрал яасныг нь харуулаад өгнө.

У.Хүрэлсүх өөрийн халаагаа түүнд шилжүүлсэн нь хүлээн зөвшөөрөгдсөн лидер гэхээс илүү намын эрх мэдлээ хадгалж үлдэх чин хүсэлдээ хөтлөгдсөн хэрэг. Гэхдээ арын эгнээнээс ах нартаа алга ташиж, адгаж явсан хүн өөрөө суудалд нь суучихаар хэцүү бөгөөд урагшаа биш, арагшаа харах хэрэг гарна.

Хөгжлийн банкны сүр дуулиантай баривчилгаа зэрэгт хашир огт үзэгдсэнгүй. Авлигатай тэмцэхийн тулд намын нөхөдтэйгөө тэмцэнэ гээд сүр дуулиантай мэдэгдэл хийсэн хүн нь Ерөнхий сайд бус, Шадар сайд нь ч биш, Хууль зүйн сайд нь бүр ч биш. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хөгжлийн банкны асуудлаар хариуцлага тооцохоор гарч ирэв. Арын хаалгаар хэн орох, орохгүйг зохицуулдаг хүн ил гарч ирж, намын биш төрийн өмчийг намын нөхдүүдээсээ хамгаалах талаар яриад байхад Ерөнхий сайд таг.

Хөгжлийн банкны дуулианаар намынхаа болохгүй бүтэхгүй нөхдийг зольж авлигатай тэмцсэн алдар хүртэх гэсэн боловч зургаан жилийн хугацаанд энэ банкнаас хэн нь хэнийгээ хэлэлтгүй зоолжээ. Тиймээс баривчилгаа явуулахын өмнө МАН-ын Хяналтын хороо хуралдаж, хөөхөө хөөв. Түүний цаана хэнийг нь баривчилж, хэнд нь хэрэг үүсгэж, алийг нь аятайхан үлдээхээ ярьсан нь тодорхой болов. Нэрс гарч ирмэгц хуулийнхан баривчилгаа явуулав.

Намын гишүүнээс хөөнө гэдгээс үнхэлцгээ хагартал айгаад байсны цаад санаа нь энэ. Өнгөц бодвол Хөгжлийн банкнаас хүү багатай зээл авсан нөхрийг намаасаа хөөж, шударга ёс тогтоох тухай яриад байгаа юм шиг Д.Амарбаясгалангийн үгийг сайтар эргэцүүлбэл намаасаа хөөгдөөгүйг нь хэргээс мултална гэсэн санаа яваад байх шиг.

Тиймээс ч тэр асуудлыг гардан удирдаж байна.

Гэтэл Ерөнхий сайд төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, авлига, гэмт хэрэгтэй тэмцэх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Ийм атал энэ хугацаанд Д.Амарбаясгалангийн ард нуугдсаар.

"Хэрээ хэрээнийхээ харыг гайхав" гэгчээр ийм ужиг болсон улстөрчдийн тоглолт явахаа байжээ. Нэг гэрт багтаж шингэхээ байсан тэд хоёр болон хуваагдаж, буцаад нийлсэн. Одоо хүчтэй нь хүчгүйгээ зайлуулах үйл явц л өрнөж байна. Н.Энхбаяр эргэн ирсэн шиг М.Энхболдынхон ч зүгээр суугаагүй.

Ийм хөгийн зодооноо хүртэл улс орны эрх ашиг ярьж байгаад иргэдийн дэмжлэгтэй шийддэг туршлага МАН-д бий. Гэхдээ энэ удаад тооцоо алдчихлаа. Хөгжлийн банкийг энэ нам зайдагнаж байсан нь нэгэнт тодорхой боллоо. Хөгжлийн банкны хэргээр хэн ял авах нь сонин биш. Харин хэн ялгүй үлдэв гэдэг сонин. Яагаад гэвэл тэдний талынхан намдаа хүчтэй байгаа хэрэг.

Худлаа гэвэл төрийн нэрийн өмнөөс хууль хэрэгжүүлэх ёстой Ерөнхий сайд нь яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ. Зөрүүлээд засгийг нь унагаах тухай асуудлыг сөхөх учраас намын ерөнхий нарийн бичгийн дарга командлаад байгаа хэрэг.

Л.Оюун-Эрдэнэ дээлтэй суулт хийж, М.Энхболдыг унагаасныг эс тооцвол ийм л байсан. Одоо ч ийм л байна.

Д.Амарбаясгалан бол М.Энхболд шиг бүлх залгисан мэт бүлтэлздэг, У.Хүрэлсүх шиг шуудхан шанаа өгөөд асуудлаа шийдчихдэг ил санаа бодолтой хүн биш. Түүний бодол, санааг тааварлахад тун бэрх гэдгийг өнгөрсөн хугацаанд намынхан нь төдийгүй иргэд ч харсан.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн ард нуугдах тусам өөрт нь халтай. Түрүүнд нь гараад гүйе гэхнээ хойноос нь хавирчих бүрэн магадлалтай. Яах бол гэсэн битүү айдастай болохоор араар нуугдаж байна.

"Андлалын хөшөө"-нөөс эхлээд асуудал босох болгонд анх ярьснаа мартаад, авгайнхаа араар нуугддаг айлын эзэн шиг хөгийн зангаа одоо болимоор.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүчтэй Ерөнхий сайдтай болсон ч хүн нь хүчгүй болохоор Д.Амарбаясгалангийн араар нуугдаж, нам гээч төрийн дээр сандайлчихлаа. Овоо юм болж, орвонгоор нь эргүүлж байж л буулгах болов уу?

Ерөнхий нарийн бичгийнхээ даргын араар нуугдсан Л.Оюун-Эрдэнэ ичиг ч ийм даргатай нам, түүнийг нь Ерөнхий сайд болгосон УИХ, тэднийг сонгосон ард түмэн бүр ичиг…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-07 66.181.189.181

Oilgohgomjguiu

Avatar

Зочин 2022-03-07 202.126.88.67

содбаатарын ах гэлүү дүү ч гэлүү хөгжилийн банкний дэд захирал сугарч үлдээд бусад захиралууд нь баригдаад байгаа биз дээ ингэж алагчилж байгаа юум чинь юун шудрага ёс ярих вэ одоо засагт хэний тал хүчтэй байна тэдний хүмүүс ял зэмгүй хуурай байх нь ойлгомжтой ийм намаас сайн юум хүлээгээд хэрэггүй дээ

Avatar

зочин 2022-03-07 202.9.46.105

хэнд хэрэгтэй гэж цаг заваа үрж ийм юм бичиж суудаг байнаа. Нийгмийг талцуулж хэд хуваах гэсэн санааа цаана нь далд нуугдаж байх шиг.

Avatar

Зочин 2022-03-07 139.5.219.52

а**с сонгууль энэтэр гэж дэмийрээд жүжиглэх юм. Бүх юмыг луйвардахаас өөр чадах юмгүй. Уул нь ганц хувийн ч санал авах учиргүй. Өмнө нь улаан луйвар хийдэг байвшдээ. Сонгуулийн хуулиар луйврыг нь сайн хаасан боловч санал худалдаж авах бохир аргатайгаа үлдсэн. Хэн болохыг нь мэдсэн тул санал нь улам багасаж байгаа

Avatar

- shy 2022-03-07 132.194.33.140

yanz, bypuun ypgamal xolitsgyi.

Avatar

Зочин 2022-03-07 213.87.163.12

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-07 66.181.180.243

Эсэргүү сайт эзэнтэйгээ сүйрч далд ор.

Avatar

Зочин 2022-03-07 139.5.216.128

За даа юу бичих гээд сонин юм болгов доо ойлгохгуй юм бичих юм даа

Avatar

Зочин 2022-03-07 124.158.66.25

МАН татварыг их нэмж байна дха. Одоо Сумьяабазар гэдэг тэнэг бөхчин автамашины замын татварыг 300 хувиар нэмнэ гэж улаан цагаан тунхаглаж байна.

Avatar

МАН ДАВАРСААР ДАВАРСААР ТАТВАРЫГ 25% БОЛГОНО Ч ГЭХ ШИГ !!! 2022-03-07 202.126.88.222

СҮҮЛИЙН 10-ААД ЖИЛ ГАНЦ НАМ Л ДАНГААРАА НОЁРХЛОО ТОГТООСНООС МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ, УДИРДЛАГАГҮЙ БОЛЖ АВИЛГАЛ, ХЭЭЛ ХАХУУЛЬ ХИРЭЭС ХЭТЭРЧ ЗАВХАРЧ ГҮЙЦЛЭЭ….!!! ИЙМ УЧРААС Л СӨРӨГ ХҮЧИН АРДЧИЛСАН НАМЫГ ХАЙГААД БАЙГААМ !! МАН-ЫНХАНЫ ЯРИАД БАЙГАА ТЭР МЕГА ТӨСЛҮҮД НЬ ХААНА БАЙГАА ЮМ БЭ ?? ДЭМЖЭЭД Ч БАЙГАА ЮМ ШИГ ДЭМЖИХГҮЙ Ч БАЙГАА ЮМ ШИГ ШАЛ STRANGE НАМ ЮМАА ЭНЭ МАН !!! ДАВАРСААР ДАВАРСААР ДАГВЫН ОРОНД ГЭГЧЭЭР МАН БҮҮР СҮҮЛДЭЭ ТАТВАРАА 25% БОЛГОЖ ЦУСЛАНА Ч ГЭХ ШИГ …..

Avatar

Зочин 2022-03-07 106.186.208.29

МАН ноёрхлоо тогтоосон юм бишээ. Ард түмэн МАН-ыг сонгосон. Энэ бол бодит үнэн.

Avatar

зочин 2022-03-07 202.21.125.36

Сонгоогүй луйвардаж гарч ирсэн

Avatar

Зочин 2022-03-07 202.9.41.8

Төлбөртэй нийтлэл. МАНАН-гийн сайт болохоор Элбэгдорж М.Энхболдын үгийг дайж байгаа нь ойлгомжтой. Сөрөг намын бүх хүмүүсийг муулж харлуулж гоочиллоод юу ч олж долоохгүй. энэ арга барилыг чинь бүх хүн мэддэг болсон. Цөөхөн хүн хууртана

Avatar

any 2022-03-07 172.58.16.244

myy mal mani b**s

Avatar

Иргэн 2022-03-07 66.181.191.85

Энд М.Энхболд дарга ёстой ямарч хамаагүйшдээ!? Тэр ЖДҮ чин биш, банкчин ч биш!? … Харин бусад нөхдүүдэд бол но бий байхаа!?

Avatar

Зочин 2022-03-07 66.181.176.157

МАН-Ы БҮЛЭГ ХУЛГАЙЧИД СОНГУУЛЬД АМЬ ТЭМЦЭН ЯЛАЛТ БАЙГУУЛСАН ШАЛТГААН НЬ ЕРДӨӨ Л ЭРДЭНЭТ, ТАВАНТОЛГОЙ, ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ, ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ГАЦААЖ АВИЛГА АВАХ ГЭСЭН Л ХЭРЭГ. ӨӨР ЮУ Ч БИШ. ЮУН ЭХ ОРОН, ТУСГААР ТОГТНОЛ ЦААШАА. САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ, ЭЛБЭГДОРЖ Ч ЯЛГААГҮЙ. ТУХАЙН ҮЕИЙН ХУЛГАЙЧ, ШААРНУУУД. ОДОО НЭГ ХУЛГАЙЧ НЬ НӨГӨӨ ХУЛГАЙЧАА БАРИАРАЙ ГЭЖ ОРИЛЖ БАЙГАА.

Avatar

АМЖИЛТ ХҮСЬЕ 2022-03-07 103.111.68.3

АГУУ УДИРДАГЧ ХҮМҮҮС ӨӨХТЭЙ ХЭРЭГТЭЙ ШАТ ОЛОХЫН ТӨЛӨӨ ТУГАЛ Ч ХАРИУЛНА ТУГ Ч БАРИНА ДАА ЭНЭ ЖИШГЭЭР О ЯВЖ ЯМАР Ч ҮЕД ҮЗЭЛ БОДОЛДОО ҮНЭНЧ БАЙНА ГЭДЭГ ЧУХАЛ ЭНЭ ЧАГАР АМАРБАЯСГАЛАНД БАЙНА. ЗАМАА ЗӨВ ХАРЖ БАЙНА.

Avatar

1 2022-03-07 119.40.103.6

Бүх хөрөнгийг нь хураа. Авилгалыг устгах хамгийн үр дүнтэй арга энэ юм .
Бүгдийг нь шүү. Бүх хөрөнгийг нь хураа ,бас хамаарал бүхий бүх этгээдийн хөрөнгийг нь хураа. Бүгдийг нь бүх насаар нь шоронд хорь
РАМЗАН КАДЫРОВ.

Avatar

Зочин 2022-03-07 43.242.241.249

Энэ н**ш Замбуулин хороололд хамгийн том хауст амьдардагийг яаж авсаныг, хэний нэр дээр одоо тэр хаус байгааг би баримттай өгч чадна. Надруу холбогдоорой. Хэвлэл мэдээллийнхээн

Avatar

Зочин 2022-03-07 139.5.219.62

Олигтойхон шиг ЭРХ мэдлийг нь өгөөд зоригтойхон ажиллачих ерөнхий сайд хэрэгтэй. Тэрнээс энэ шиг цээжээ чангалсан том толгойтой хоосон тархи ёстой хэрэг алга.Ядахдаа бизнесийн анхан шатны мэдлэг дөр алга

Avatar

Зочин 2022-03-07 66.181.176.244

Муулах юм олдохгүй болохоор дэмий балай юм эрээчэх юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж