Зүүн Европ дахь нууц нисэх онгоцны буудал дээр зэвсэг төвлөрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Зүүн Европ дахь нууц нисэх онгоцны буудал дээр зэвсэг төвлөрүүлж байна

Зүүн Европ дахь нууц нисэх онгоцны буудал дээр зэвсэг төвлөрүүлж байна

АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Милли өнгөрсөн долоо хоногт Украины хилийн ойролцоох нууц нисэх онгоцны буудалд очжээ. Тэрбээр "Энэхүү нисэх онгоцны буудал дээр олон орон Украинд нийлүүлэх зэвсгүүдээ төвлөрүүлж байна" гэж хэлсэн байна. Сүүлийн өдрүүдэд энэ газар маш шахуу хуваариар нислэг үйлдэж буй аж. Тодруулбал, талбайн хамгийн дээд хүчин чадал буюу 17 хүртэлх нислэг үйлдэж байгаа аж.

Нисэх онгоцны буудлын байршил нууц хэвээр байгаа бөгөөд Оросын довтолгоо ахихын хэрээр зэвсэг тээвэрлэлтийн гол цэгийг онилж эхлэх вий гэсэн болгоомжлол байгааг албаны хүн мэдээлжээ. Оросын довтолгооноос өмнө АНУ болон бусад улсуудын цэргийн ачаа тээврийн онгоцууд Европ руу нисэлдэж эхэлсэн.

АНУ-ын армийн Европ дахь командлал Украиныг зохион байгуулалттайгаар дэмжихийн тулд Их Британи зэрэг бусад орнуудтай энэ тал дээр хамтран ажиллаж байна. Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш 14 улс Украинд аюулгүй байдлын тусламж илгээсэн бөгөөд тэдний зарим нь түүхэндээ анх удаа ийм их тоног төхөөрөмж илгээж байна гэж албаны эх сурвалж мэдээлжээ. АНУ-ын хувьд нийт 350 сая ам.долларын үнэтэй аюулгүй байдлын тусламжийн багцийг Украинд хүргүүлэхээр баталсан. Одоогийн байдлаар 240 сая ам.долларын тусламж Украинд хүрсэн бөгөөд үлдсэн хэсэг нь удахгүй ирэх аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж