Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд Ням гаригт тус улс тагнуулын хиймэл дагуул бүтээхэд шаардлагатай туршилтууд хийсэн гэж мэдэгдсэн. Энэ нь НҮБ-ын хоригийг үл харгалзан Хойд Солонгос тун удахгүй алсын тусгалтай пуужин хөөргөж болзошгүйг харуулж байна.
Солонгосын төв мэдээллийн агентлаг өнгөрсөн Ням гаригт Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуулын мэдээлэл дамжуулах, хүлээн авах болон хяналтын системийг турших "өөр нэг чухал туршилт" хийсэн гэж “Associated Press”-т мэдээлжээ. Гэсэн хэдий ч Хойд Солонгост тагнуул хийх чадвартай, хангалттай өндөр нарийвчлалтай зураг гаргах боломжтой камер бий эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Тиймээс тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулахын тулд тус улс алсын тусгалтай пуужин хөөргөх шаардлагатай болно.
Хэдийгээр тагнуулын хиймэл дагуулын төслөө амжилттай болгосон ч Хойд Солонгос олон улсын хоригт байгаа хэвээр тул тагнуулын технологи бүтээхийн тулд олон жил зарцуулна. Учир нь өндөр технологийн тоног төхөөрөмж импортлохыг хязгаарласан олон улсын хүчтэй хориг нь Хойд Солонгост үйлчилсээр байгаа юм.
Эх сурвалж: THE HILL
Холбоотой мэдээ