Ким Кардашиан ууртай байна

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан ууртай байна

Ким Кардашиан Канье Уэстийн заналхийлсэн "Eazy" дууны клипэд ууртай байгаа гэж дотнын хүн нь мэдээлжээ. Саяхан гарсан дууны клип дээр Кимийн хуучин нөхөр, 44 настай Канье нь Кимийн найз залуу, ‘Saturday Night Live’ шоуны од, 28 настай Пит Дэвидсоны Claymation хувилбарыг хулгайлж, хүлж, оршуулсан нь реалити шоуны одыг уурлаж, бухимдахад хүргэсэн байна. Ким тус дууны клипийг хэтэрхий сөрөг, хүчирхийлэл харуулсан гэж үзэж, Каньеэтэй дахиж харилцаатай байхыг хүсэхгүйгээ хэлэв.

Каньегийн заналхийлсэн видео бичлэгт "Бурхан намайг тэр ослоос аварсан. Пит Дэвидсоныг ялж чадахын тулд" гэсэн үг бас багтсан байв. Үүнийг 41 настай Ким "сэтгэл санааны дарамт учруулсан" гэж үзэж байна.

Ким гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд гаргасан өргөдөлдөө "Би салахыг маш их хүсч байна. Би Каньегээс салах тухайгаа нууцлахыг хүссэн ч тэр нийтэд ил болгосон. Канье бидний хувийн гэр бүлийн асуудал, хамтран ажиллах талаар маш их ташаа мэдээлэл цацсаар ирсэн нь сэтгэл санааны дарамт учруулсан. Шүүх бидний гэр бүлийн байдлыг цуцалснаар Каньег бидний гэр бүлийн харилцаа дууссаныг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ тайван замаар хамтран хүмүүжүүлэхэд илүү тусална гэдэгт би итгэж байна" гэж бичиж байжээ.

Эх сурвалж: BANG SHOWBIZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж