"Хурд хэтрүүлж, хүүхэд мөргөсөн гадаадын иргэнийг шалгаж байна"

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

"Хурд хэтрүүлж, хүүхэд мөргөсөн гадаадын иргэнийг шалгаж байна"

"Хурд хэтрүүлж, хүүхэд мөргөсөн гадаадын иргэнийг шалгаж байна"

Автомашинаараа хүүхэд мөргөсөн гадаадын иргэнийг шалгаж эхэлжээ. Тодруулбал, 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 13.30 цагийн орчим Зайсангийн "Twin Park"-ийн урд гарцан дээр хурд хэтрүүлж яваад, 11 настай хүүхэд мөргөж гэмтээн, хэргийн газраас зугтсан хятад жолоочийг хайж байгаа талаар мэдээлэл гарсан.

Тээврийн цагдаагийн албанаас энэ талаар тодруулахад "Энэ сарын 4-нд Хан-Уул дүүргийн 15-р хорооны хороолол дундын замд "Mercedes" маркийн автомашины жолооч 11 настай У-г мөргөж, гэмтэл учруулсан. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Жолооч гадаадын иргэн байсан нь үнэн. Мөргүүлсэн хүүхэд эмчилгээ хийлгэж байгаа, шүүх эмнэлгийн тогтоол хараахан гараагүй байна” гэсэн хариулт өгөв.

Мөн ТЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын төв өнгөрсөн долоо хоногт нийт 568 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 414 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас зургаан хүн гэмтэж, хоёр хүний амь нас хохирсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж