"Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадмын гүйлтийн цанын 20 км зайн уралдаан боллоо. Сонгомол текникээр явагдсан энэ зайн уралдаанд 10 улсын 17 тамирчин гараанд гарч, ОУХМ Батмөнхийн Ганболд 1 цаг 04 минут 23,5 секунд хурдалсан амжилтаар 12 дугаар байр эзэллээ.
Цэгмидийн Дашдоржийн хувьд 5 км бүхий тойрог замд үргэлжилсэн энэ уралдааны сүүлийн тойрогт замаас гарч, уралдаанаа дуусгаж чадсангүй. Манай хоёр тамирчин гуравдугаар сарын 9-нд дараагийн зай буюу Спринт зайд уралдана.
Холбоотой мэдээ