Судалгаа: 10 эмэгтэйн 1 нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Судалгаа: 10 эмэгтэйн 1 нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг

Судалгаа: 10 эмэгтэйн 1 нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг

"Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" судалгааг өнөөдөр /2022.03.07/ танилцууллаа. Энэхүү судалгааг Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо санаачлан "Фридрих Эбертийн сан"-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр, "Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-тай хамтран хийж гүйцэтгэжээ.

Уг судалгаагаар эмэгтэйчүүдийн аж амьдрал ямар байгааг харуулахыг зорьж 10 хэмжүүр, 10 сэдвийн хүрээнд эмэгтэйчүүдийг санамсаргүй түүврийн аргаар хамруулсан байна. Энэхүү судалгааг 21 аймаг, есөн дүүрэгт хийж, өнөөгийн цаг үед Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр хаана явна вэ, эмэгтэйчүүдийн аж амьдрал ямар байна вэ, тэдний хэрэгцээ шаардлага хууль тогтоомжид бүрэн дүүрэн тусгагдаж чадаж байна уу зэрэг асуултад судалгааны дүн бүхэлдээ хариулсан байна. Судалгааг 1-5 оноогоор дүгнэжээ.

Судалгааны онцлох дүнг танилцуулъя.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НИЙГМИЙН БАТАЛГАА:

  • 4 эмэгтэй тутмын 3 нь шөнө гадуур явахаас айдаг,
  • 5 эмэгтэй тутмын 1 нь гэмт хэргийн халдлагад өртөж байсан,
  • -5 эмэгтэй тутмын 1 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан,
  • 4 эрэгтэй тутмын 1 нь санхүүгийн эрсдэлтэй тулгарч байсан,
  • 5 эмэгтэй тутмын 2 нь дээрэлхэл, доромжлолд өртөж байсан,
  • 7 эмэгтэй тутмын 2 нь эсрэг хүйстнийхээ дарамтад өртөж байсан,
  • 10 эмэгтэй тутмын 1 нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан,

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ:

  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 10 эмэгтэй тутмын 2 нь огт хамрагдаагүй, 3 нь маш цөөн хол давтамжтай хамрагддаг гэж хариулсан.
  • Харин жилд нэг буюу түүнээс дээш удаа тус үйлчилгээг авдаг эмэгтэйчүүд нийт эмэгтэйчүүдийн 50 гаруй хувийг эзэлж байна.

БОЛОВСРОЛЫН БАЙДАЛ:

  • 4 эмэгтэй тутмын 1 нь гадаад мэдлэгээ сайжруулах хүсэлтэй байсан бол,
  • 8 эмэгтэй тутмын нэг нь холбоо харилцаа тогтоох буюу нэтворк үүсгэх чадвараа дээшлүүлэх,
  • 10 эмэгтэй тутмын нэг нь цахим орчинд ажиллах ур чадваруудаа тус тус сайжруулах шаардлагатай,
  • Харин 6.2 хувь нь сайжруулахыг хүссэн ур чадвар байхгүй,

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРИЙН МЭДЭЭЛЭЛ:

  • Эмэгтэйчүүдийн сарын дундаж орлого 775.5 мянган төгрөг, өрхийн орлогын 44 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг боловч санхүүгийн шийдвэрийг бие дааж гаргаж чаддаггүй,
  • 5 эмэгтэй тутмын 1 нь үндсэн цалингийн орлоготой, 4 нь ямар нэгэн байдлаар бусдын дэмжлэгтэй,
  • 10 эмэгтэй тутмын 1 нь үндсэн ажлаасаа гадна хувиараа бизнес эрхэлж, өрхийн орлогоо залгуулдаг,
  • Судалгаанд оролцогсдын 18 хувь нь гэр бүлийн гишүүдээс санхүүгийн хувьд ямар нэгэн хамааралгүй, 18.9 хувь нь санхүүгийн шийдвэр бие даан гаргадаг, 29.8 хувь нь санхүүгийн хувьд гэр бүлийн гишүүдээс хамааралтай ч гэсэн хүссэн шийдвэрээ боломжийн хэмжээнд гаргаж чадаж байна,
  • Судалгаанд оролцогсдын 33 хувь буюу 3 эмэгтэй тутмын 1 нь бусдаас хамааралтай, бие дааж шийдвэр гаргаж чаддаггүй,
  • Мөн эмэгтэйчүүдийн өөрийн нэр дээр хадгаламж үүсгэсэн эсэх талаар тодруулахад 3 эмэгтэй тутмын 1 нь тодорхой хэмжээний хуримтлалтай, харин үлдсэн 67 хувь нь ямар ч хуримтлалгүй байна гэсэн дүн гарчээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж