Онцлох эшлэл: Ханшийн бодлогын талаарх Монголбанкны байр суурь

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Онцлох эшлэл: Ханшийн бодлогын талаарх Монголбанкны байр суурь

Онцлох эшлэл: Ханшийн бодлогын талаарх Монголбанкны байр суурь

 Монголбанкны 2022.02.28-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ханшийн бодлого, валютын нөөцийн талаар хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

  • Валютын нөөц оны эхэнд 4.3 тэрбум ам.доллар байсан. Covid-19-ийн хүнд үед ч валютын нөөцийг 2019 он буюу жирийн үеийн түвшинд нь хадгалж чадсан.
  • Эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор эрэлт өндөр байна. Ханшийг тогтвортой, нөөцийг өндөр түвшинд байлгах хамгийн гол зүйл нь төлбөрийн тэнцэл. Төлбөрийн тэнцэл дээр худалдааны тэнцэл чухал байр суурь эзэлдэг. Экспортыг нэмэгдүүлэх шаардлага бий.
  • Монголбанк 7 хоногт 2 удаа банк хоорондын зах дээр дуудлага худалдаа зохион байгуулдаг. Банкнаас ирж буй санал нь харилцагч компаниудын долларын эрэлт хэрэгцээ байдаг. Бид дуудлага худалдаан дээрээ чөлөөтэй нийлүүлээд явж байна.
  • Экспорт хумигдаж байгаа үед нөөцөн дээр тодорхой дарамт ирж байгаа. Гэхдээ 4.3 тэрбум ам.доллар нь импортын 8-9 сарын нөөцийг хангах хэмжээ учраас энэ нь ханшин дээр тийм их дарамт учруулахгүй гэж үзэж байна.
  • Төв банк ханшийн 4-5 хувийн сулралтыг хэвийн хэмжээ гэж үздэг, бага зэрэг сулрахыг огцом савлагаа гэж харахгүй. Харин 10-20 хувийн савлагаанаас сэргийлж, тогтвортой байдлыг хангах үүднээс төв банк оролцоно.
  • Төв банканд ханшийн огцом савлагаанаас сэргийлэхэд оролцох валютын нөөц хангалттай бий.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж