ОУВС Украинд 1.4 тэрбум долларын тусламж үзүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

ОУВС Украинд 1.4 тэрбум долларын тусламж үзүүлэх үү?

ОУВС Украинд 1.4 тэрбум долларын тусламж үзүүлэх үү?

Олон улсын валютын сан Украины яаралтай тусламжийн 1.4 тэрбум ам.долларын хүсэлтийг энэ долоо хоногт Удирдах зөвлөлийн хуралдаандаа оруулж хэлэлцэхээр болжээ. Мөн тэд хөрш Молдав улсын эрх баригчидтай санхүүжилтийн хувилбаруудын талаар ярилцаж буй аж.

ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристалина Гергиева "Украины дайн эрчим хүч, үр тарианы үнийг өсгөж, Оросын эсрэг урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээнүүдийг авахад хүргэлээ. Нөхцөл байдал маш тогтворгүй, хэтийн төлөв ч тодорхойгүй байна. Дайн болон холбогдох хориг арга хэмжээнүүд нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд онц ноцтой нөлөөлнө. Үнийн цочрол дэлхий даяар мэдрэгдэх бөгөөд эрх баригчид эмзэг бүлгийн өрхүүдэд төсвийн дэмжлэг үзүүлэх ёстой” гэж хэлжээ.

Түүнчлэн Молдав болон Украин, Оростой эдийн засгийн хувьд нягт холбоотой улсуудад эдийн засгийн онцгой эрсдэл нүүрлэж болзошгүй гэж ОУВС-гаас анхааруулав.

Дайны улмаас үүссэн хохирол, санхүүжилтийн хэрэгцээг одоогоор нарийн тодорхойлох боломжгүй байгаа ч сэргээн босголтын томоохон зардалтай тулгарах нь ойлгомжтой. ОУВС-гийн “Stand by” зохицуулалтын хөтөлбөр дагуу зургадугаар сар хүртэл 2.2 тэрбум ам.долларын санхүүжилт Украинд олгогдоод байгаа юм. Тэгвэл нэмэлтээр 1.4 тэрбумын санхүүжилтийг энэ долоо хоногт багтаан авч хэлэлцэх төлөвтэй байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж