Путин: Донбасст 2014 оноос хойш 14000 хүний амь хохирсон

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Путин: Донбасст 2014 оноос хойш 14000 хүний амь хохирсон

Путин: Донбасст 2014 оноос хойш 14000 хүний амь хохирсон

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бямба гаригт "Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсын 14 мянга хүртэлх энгийн иргэд 2014 оноос хойш амиа алдсан" гэж мэдэгдэв.

Тэрбээр "Миний хэлэх гэж байгаа зүйл ширүүн сонсогдож магадгүй. Гэсэн хэдий ч нөхцөл байдал чангаар хэлэхээс аргагүйд хүргэж байна. Та бүхэн сонссон байх, золбин ноход энэ өдрүүдэд янз бүрийн бүс нутагт хүмүүс рүү дайрч эхэлсэн. Зарим нь бэртэж гэмтэв. Бүр үхэлд хүргэсэн тохиолдол ч бий. Золбин ноход хүмүүс рүү дайрдаг. Тиймээс тус золбин нохдыг устгахын тулд хордуулж, буудуулж эхэлдэг. Орон нутгийн удирдлагууд үүнийг шийдвэрлэх үүрэгтэй” гэж хэлсэн байна.

Путин "Одоо сайн сонс! Донбассын хүмүүс золбин нохой биш! Гэсэн хэдий ч тэдний 13000-14000 хүнийг олон жилийн турш алсан. Нийт 500 гаруй хүүхэд амь үрэгдэж, тахир дутуу болсон. Соёл иргэншсэн барууныхан үүнийг найман жилийн турш анзаарахгүй байхыг илүүд үзсэн нь хамгийн тэвчихийн аргагүй" гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж